СПОРТ
U22 ААШТ: Манай дөрвөн боксчин аваргын төлөө шалгараад байна

Боксын 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландад үргэлжилж байна. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57, 60, 63, 66 кг-ын жинд Б.Золжаргал, Т.Номин-Эрдэнэ, Г.Бадмаараг, М.Цэцэгдарь нар алтан медалийн төлөө тулалдахаар болоод байна.
57 кгд Б.Золжаргал Балбын, 60 кг-ын жинд Г.Бадмаараг Казахстаны тамирчныг илт давуу, 63 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ Вьетнамын тамирчинг хоёрдугаар үед хүнд цохилтоор ялжээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 54, 57, 63.5 кг-ын жинд Д.Ганболд, Г.Лундаа, О.Тулга нар мөнгөн медалийн төлөө тулалдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.