НИЙГЭМНийгэм мэдээ

Монголчууд боорцогтой, борцтой цай үйлдвэрлэж, ₮4500-өөр борлуулж байна

Борцтой, боорцогтой, шар тостой, шар будаатай цайг монголчууд үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ. Тодруулбал, "Говийн хийцтэй цай" хэмээх эл цайг "Цог ялалт" компани 2022 оны есдүгээр сараас үйлдэрлэж буй аж.

Үйлдвэр одоогоор таван хүнтэй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

Бид тухайн компанийн менежертэй холбогдож тодруулахад, "Бүтээгдэхүүн маань Өмнөговь аймгийн дэлгүүрүүд болон сумдын дэлгүүрээр борлуулагдаж буй. Мөн GS25 сүлжээ дэлгүүрүүд болон Нарантуул худалдааны төвийн төвд борлуулагдаж байгаа. Үнэ нь харилцан адилгүй л байх шиг байна. Ерөнхийдөө дэлгүүрүүд 4500 төгрөгөөр борлуулж байх шиг байна лээ. Бид одоогоор захиалгаа гүйцэхгүй л байна. Эрэлт их байна. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмнэ. Энэ ондоо багтаагаад, шинэ бүтээгдэхүүн гаргачих байх. Туршилтууд хийгдээд явж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button