Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ: "Канвон-2024" наадмын бэлгэдлийг танилцууллаа

Залуучуудын өвлийн IV наадам ирэх онд БНСУ-ын Канвонд болно. Тэгвэл тус улсаас албан ёсны бэлгэ тэмдгээ танилцууллаа. Бэлгэдлийн нэрийг "Moongcho" гэдэг ажээ.

"Пёнчан-2018" оны өвлийн олимпын бэлгэдэл болох "Soohorang", "Bandabi" нарын цасан байлдааны үеэр бий болсон хөгжилтэй цасан бөмбөлөг "Moongcho" юм.

Уг загварыг коллежийн оюутан эмэгтэй болох Пак Со Юн гаргасан байна. "Moongcho" нь Пёнчаны өвлийн олимпод оролцсон тамирчдын бүхий л ур чадварыг өөртөө шингээсэн дүр ажээ.

Бэлгэдлийн нэр нь оюун бодол, хүч чадлыг нэгтгэнэ гэсэн утга бүхий "Moongchida" гэх ханзнаас үүсэлтэй аж. Залуучуудын өвлийн олимп 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 2-ны хооронд болох ажээ. Нийт 1900 тамирчин спортын долоон төрөлд өрсөлдөх юм. 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button