НИЙГЭМСПОРТ

Оюун ухааны тамирчид дахин дэлхийн аварга боллоо

31 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д болох байсан хэдий ч хорио цээрийн улмаас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос тэмцээний нэгдсэн дүнг нэгдүгээр сарын 21-нд албан ёсоор зарлаж шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд 24 улсын шилдэг 400 гаруй тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр бага насны ангилалд 4813 оноогоор Э.Үүрийнцолмон, өсвөр насны ангилалд 5512 оноогоор Ц.Оюун-Эрдэнэ, насанд хүрэгчдийн ангилалд 7904 оноогоор ОУ-ын их мастер Т.Тэнүүн нар тэргүүлж нас насны ангилалдаа дэлхийн аварга боллоо. Мөн ерөнхий дүн буюу тэмцээнд оролцсон бүх тамирчдаас хамгийн өндөр оноог авснаар 2022 оны Ой тогтоолтын дэлхийн аваргаар олон улсын их мастер Т.Тэнүүн тодорлоо.

Манай баг тамирчид 90 багц медалиас 54 медаль (20 алт, 15 мөнгө, 19 хүрэл) хүртэж, 19018 оноогоор Монгол Улсын баг дэлхийн аварга баг боллоо.

Мөн Монгол Улсаа төлөөлж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 30 тамирчин тус тэмцээнд оролцсоноос их мастер цолны болзлыг Ц.Оюун-Эрдэнэ, Н.Нандин-Учрал, З.Намуун, олон улсын мастер цолны болзлыг Э.Үүрийнцолмон, Б.Дөлбаяр, Ц.Номин-Эрдэнэ, Э.Хишиг-Эрдэнэ, Г.Наранцацрал нар тус тус хангалаа.

Манай улсын ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг, Сингапур, Турк, Солонгос зэрэг дэлхийн олон оронд зохион байгуулагдсан 61 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож 105 цом, 1169 медаль хүртэж Гиннес, дэлхийн олон дээд амжилтыг эзэмшиж амжилтын буухиагаа хадгалсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-01-24 11:47

энэ мундаг з##уучуудыг ямар байгаар шагнаж байгаа юм бол сонин байна яагаад гэвэл хэдэн бөхчүүд олон зуу саяаар шагнагддаг юм билээ тэр хэрэггүй шагн##уудыг энэ мундаг оюун ухааны з##уучуудад өгч байв## таарна гэж бодож байна.

Холбоотой мэдээ

Back to top button