УЛС ТӨР

УИХ-ын гишүүдийн "хөлийг тушиж", хил давуулахгүй МАН-ын бүлгийн захирамж

Өнгөрсөн баасан /2023.01.20/ гарагт УИХ-ын нэгдсэн чуулганы намрын чуулган хаалтаа хийсэн билээ. Чуулган завсарлах үеэр УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах даалгавар ангийн даргаасаа авлаа.

Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд хандаж “УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж ард түмнээ сонсох аян өрнүүлнэ. Ийм зорилгоор чуулганыг завсарлуулж буй. Хаврын ээлжит чуулган эхлэхэд хэлэлцэх хуулиудаар ард нийтийн саналыг сонссон, шинжлэх ухааны тооцололтой судалж боловсруулсан, бүх байнгын хороод хэлэлцүүлэг хийсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагатай. Нийт гишүүд тойрогтоо ажиллана. Гадаад явахгүй. Зөвхөн дүүрэг хороо болон орон нутагт ажиллана” хэмээн захисан юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс санаачилга гарган УИХ-ын гишүүдийн гадаад томилолтыг хориглох тухай захирамж гаргасан байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүд чуулган завсарласан амралтынхаа хугацаанд хил дамнан нисэж, гадаадад аялж, зугаалаад байх боломжгүй болсон гэсэн үг. Тэд зөвхөн сонгогдсон тойргоо тойглож хуулиа таниулах, сурталчлах үүрэг хүлээж ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-23 11:34

зөв дэлгүүр казино хэсээд таарна

Зочин
Зочин
2023-01-23 11:43

tgsn ch ta nariig songohguieee

УССӨ
УССӨ
2023-01-23 13:50

ЯМАР ХОШНОГОНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ ТООЦОО

Холбоотой мэдээ

Back to top button