Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Үндэсний бялууны өдөр өнөөдөр тохиож байна

Үндэсний бялууны өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 23-нд тэмдэглэдэг юм. Гэвч энэхүү баяр нь албан бус үндэсний баяр гэж явдаг байна.

Эл өдрийг Коло мужийн Боулдер хотын сургуулийн багш Чарли Папазиан үндэслэсэн байдаг. Тэрбээр 1975 онд өөрийн төрсөн өдрийг бялууны өдөр болгон шавь нартаа зарлажээ. Чарли зүгээр л бялуунд дуртай учраас бялууны баярыг тэмдэглэх нь зүйтэй гэж үздэг байна.

Түүгээр ч зогсохгүй Америкийн бялууны зөвлөлийг үүсгэн байгуулж, 1986 оноос Үндэсний бялууны баярыг өдрийг тэмдэглэж эхэлжээ.

-Бялууны талаарх сонирхолтой баримтууд-

Бялууны өдөртэй холбогдуулан сонирхолтой зарим мэдээллийг хүргэе.

  • Хамгийн эртний алдартай бялууны жор бол 2000 жилийн өмнөх жор билээ. Эртний Ромд хөх тарианы царцдастай ямааны бяслаг, зөгийн балны жортой юм
  • Бялууг албан ёсны улсын амттан хэмээн үздэг есөн муж байдаг
  • Бялуутай холбоотой хамгийн алдартай тоглоом бол "Pie Face" юм. Тоглоом нь ямар ч төрлийнх байж болох бөгөөд шийтгэлд нь нүүрээ бялуунд эсвэл бялууны крэмэнд нялдаг байна. Мөн байлдаж тоглох боломжтой ажээ
  • АНУ-ын Нью Мексико мужид "Pie Town" хэмээх хот байдаг. Катрон Каунти дахь АНУ-ын 60-р хурдны замын дагуу байрладаг байна. Тус газар бялуугаараа алдартай ажээ
  • Хүнсний дэлгүүрүүдэд нэг жилийн хугацаанд ойролцоогоор 186 сая ширхэг бялуу зарагддаг байна
  • Хамгийн том бялуу 10540 кг жинтэй байжээ. Уг асар том махан бялууг 1998 оны дөрөвдүгээр сард Стратфорд-апон-Авон коллежийн нийтийн хоолны 17 оюутан хийсэн. Тус бялууны урт нь 9.75, өргөн нь 2.32, гүн нь 0.61 метр байжээ
  • Дэлхийн хамгийн үнэтэй бялуу 9500 ам.долларын үнэтэй. Сидней дэх Лорд Дадли зочид буудалд хийсэн бялуу ажээ. Найрлагад нь дээд зэрэглэлийн хоёр зүсэм үхрийн мах, хоёр бүтэн хадны хавч гэх мэт ховор сонин содон орцтой байна

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button