Нийгэм мэдээ

"Давс нийлүүлсэн компаниуд алдаагаа засахгүй бол хохирол нөхөн төлүүлнэ"

Энэ өвөл Улаанбаатар хотын автозамын халтиргаа, гулгаа их байгаатай холбогдуулан давс цацах асуудал олны анхаарлыг татсан. Давс татан авах хугацааг алдсанаас халтиргаа, гулгаа нэмэгдсэн болон хужир байж болзошгүй, чанаргүй давс татсан гэдэг асуудлууд мэдээлэгдсээр буй.

Тэгвэл Улаанбаатар хотын Захирагчийн албанаас сүүлийн хугацаанд татан авч, нийлүүлсэн давс нь чанарын шаардлага хангаагүй гэж үзжээ. Тодруулбал, хог хаягдал ихтэй, шороог нь шүүгээгүй, эсвэл гүехэн газраас шүүсэн буюу мөстсөн давс нийлүүлсэн гэж үзсэн байна.

Ингэснээр Улаанбаатар хотын захирагчийн албанаас давс нийлүүлсэн компаниуд руу албан бичиг явуулжээ. Улмаар тухайн компаниудыг энэ чиглэлд яаралтай арга хэмжээ авахгүй бол тендерийн гэрээг цуцална, цаашлаад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Тендерийн мэдээллийн сангаас харахад, оны өмнө "Грандзевс", "Батсээр" компаниуд Улаанбаатар хотын захирагчийн албанд давс нийлүүлсэн байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-25 11:09

Энд бас л нөгөө авилга ##бан туша##аа ашигладаг шун## луйвар яваад бнашдээ үүнээс болж олон иргэн эрүүл мэндээрэй хохирч үлдсэн

Зочин
Зочин
2023-01-25 20:35

Ерөөсөө зам дээр цацсан давс гээд байгаа чинь ерөөсөө хужиртай н

Холбоотой мэдээ

Back to top button