Ээж охин хоёр улсын аваргаас алтан медаль хүртлээ

Монголын Жюү жицүгийн холбооноос зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү спортоор хичээллэх сонирхогч тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэн хүрээгээ тэлж, тив дэлхийн чанартай уралдаан тэмцээнд тогтмол дээгүүр амжилтыг үзүүлсээр байгаа юм.
Тэгвэл тус тэмцээнд Цогтбаатарын Эрдэнэчимэг өөрийн охины хамт оролцон хоёул улсын аваргын болзол хангаж алтан медаль хүртлээ. Тэрбээр анх Ид шидийн оронд жию жицүгийн дугуйлан хичээллэж эхлэх үед хүүгээ бүртүүлжээ. Мөн түүний охин энэхүү спортоор хичээллэх болж хоёр хүүхдээ даган тэмцээн уралдааныг нь үзсээр өөрөө дуртай болж хичээллэж эхэлсэн байна. Ц.Эрдэнэчимэг энэхүү спортоор хичээллэх нь хүүхдийг маш сайн төлөвшүүлэхээс гадна олон давуу чанарыг бий болгож өгдөг сайн талтай гэдгийг онцолж, охинтойгоо улсын аваргын дэвжээнд мөр зэрэгцэн зогсож байгаагаараа бахархаж байна гэдгээ илэрхийлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жюү Жицү гэж ёстой мэдэхгүй бн, ямар спорт вэ ? Зээ хүүгээ явуулмаар бн.
Энэ жинхэнн гое шдэээ
МАШ МУНДАГ БАЯР ХҮРГЭE.
yamar mundag ger bul ve amjilt husei