Нийгэм мэдээ

Нүүрсний нэгжлэгээр 630 сая төгрөг, 230 мянган ам.доллар бэлнээр илэрчээ

Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор долоо нь цагдан хоригдож байна. 

Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 33 яллагдагчид аваад байна.

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 тэрбум)  төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор

  • 64 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 61, оффисын 3 талбай),
  • 42 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг,
  • 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын  гүйлгээг,
  • 4 иргэний 3.2  тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Эдгээрээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630.000.000  төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйл (Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал)-ийн 1, 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдсэн.

Эх сурвалж: АТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
З- ЭЭЖ
З- ЭЭЖ
2023-01-23 20:45

АЮУРСАЙХАН, ХҮРЭЛСҮХ, Х, БАТТУЛГА НАРЫН НҮҮРСНИЙ ХЭРЭГ ИЛЭРСЭН ТЭР ЦАГ ХҮРТЭЛ ТЭМЦНЭЭ, ЭНЭ ХАВАР НЭГИЙГЭЭ ҮЗЭЖ НЭХИЙ ДЭЭЛЭЭ ТАЙЛЖ БАЙГААД ЦААНА ГАРНАА МОНГОЛЧУУД МИНЬ!!!

Зочин
Зочин
2023-01-24 08:27

Дэмжиж байна

Зочин
Зочин
2023-01-24 10:46

44 их наяд уу ккккк

Зочин
Зочин
2023-01-25 18:39

Ааш. Жилийн орлого нь 40сая
Татвар нь 10сая төлдөг гээд хүүхдийн мөнгөнөөс хасцан байна ш тээ.
Тэгсэн чинь бодит байд## дээр жилийн ц##ин нь 10 сая хүрдэггүй гэнээ.
Хэн нууцаар миний орлогыг ихэсгээд байнаааааа

Хуульгүй орны иргэн
Хуульгүй орны иргэн
2023-01-25 22:34

Мундаг юмаа. 44 их наядаас 1тэрбумыг нь илрүүлчихэж. Үлдсэнийг нь үлгэр байсан байна гээд л мартуулна. Ш##гаж байна гээд Дарханы зам шиг гацаана. Сонгуулийн өмнөхан дахиад 1тэрбумыг нь оллоо гэж сенсацлана. Худлаа хурган ганц нэг баагийд торгуулын ял онооно. Тэгээд л мартанадөө

Холбоотой мэдээ

Back to top button