Нийгэм мэдээ

Продакшнууд хэд, хэдэн хувиар уран бүтээлчидтэй гэрээлдэг вэ

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "B production"-д харьяалагддаг "NS" хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өнгөрсөн амралтын өдрүүдэд олны анхаарал татах мэдэгдэл хийсэн.

Тодруулбал, "B Production" нь уран бүтээлчтэй хийсэн гэрээнийхээ хүрээнд, аливаа орлогын 90 хувийг авдаг аж. Н.Энэрэлсайханы хувьд өөрийн 10 хувь ноогдол төлбөрөө одоо хүртэл аваагүй удаж байгаа тухайгаа нээлттэй ярьсан юм. Мөн түүнийг продакшнтай хамтран ажиллах хүрээнд хийлгэж өмссөн хувцаснуудаа авчирч өг хэмээн зүй бусаар харилцсан гэгдсэн.

Үүний дараа Kiwi хамтлагийн продюсер Б.Ангирмаа өөрийн нүүр хуудастаа "90/10 харьцаатай гэрээ хийж байсангүй, хөдөлмөрийн мөлжлөг байж болохгүй" хэмээн бичсэн нь анхааралд өртсөн.

Өдгөө продакшн болон лэйбл компаниудын гэрээний хувь харьцаа ямар байдаг нь сонирхол дагуулж байна. Иймд нөлөө бүхий зарим продакшн, лэйбл компаниудын уран бүтээлчтэй хийдэг гэрээний нөхцөлийг эх сурвалжуудын хүрээнд тодрууллаа.

  • “Ocean grey” 2022 онд 70/30 гэсэн харьцаатайгаар гэрээлдэг байсан бол 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс 60/40 хувиар гэрээлдэг болсон байна. Эднийхээс А.Хишигдалай, С.Зоригт, Seryoja, Foux зэрэг уран бүтээлчид төрөн гарсан.
  • "Monstar TV" уран бүтээлчдээ 100 хувийг өгдөг. /Vandebo, Morningstar, Ginjin, Fla/
  • "Мongol HD" мөн л 90/10 гэсэн байдлаар гэрээлдэг гэдгийг эх сурвалж хэлж байна. Тодруулбал, 2.5 сая төгрөгөөр уран бүтээлч дууллаа гэж бодоход 250-300 мянган төгрөг нь дуучинд ногдоно гэсэн үг. Шоуны хамгийн сүүлийн эфир цацагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ялагчаас түрүүлж шинэ дуу хийхгүй гэх зүйл заалт ч бий гэнэ.
  • "B продакшн" 90/10 гэсэн харьцаатайгаар гэрээлдэг нь ил болсон.
  • "Leto music label" продакшн 60, хамтлаг дуучид 40 хувь гэж гэрээлдэг. /R&N, Wasabies/
  • "On and off" продакшн уран бүтээлчдээс хамаарч гэрээлдэг гэдгийг эх сурвалж хэлж байна. Хамтлагийн дуучидтай 90/5-10, уран бүтээлчидтэй 90/10 гэсэн харьцаатайгаар гэрээлдэг. /ErMoon/

Эндээс харахад ихэнх продакшнууд өөрсдөө 90 хувийг авч, уран бүтээлчдээ 10 хувийг нь өгдөг бололтой.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Jays
Jays
2023-01-23 13:14

Hudlaa medeelel tavihaa boliochee.. yag production-aas meddeg huntei n tulj uulzaagui bj amaar ingej amaar surgaar medeelel tavij olon niited taltsal uusgehee bolino uu!!

Зочин
Зочин
2023-01-23 13:27

шулчих юм байна даа

Зочин
Зочин
2023-01-23 14:04

Шун## нь дэндсэн хүмүүс

zochin
zochin
2023-01-23 14:21

Одоо баахан продакшн байгуулна даа З##уусын шун## хөдөлгөөд зүгээр...

Zochin
Zochin
2023-01-23 14:24

Pee mongol tv, b prodaction, on off bolildoo araichdee. Muljlug bna shdee

Зочин
Зочин
2023-01-23 14:26

Өөө ийм хогийн газрууд байдийм бн л даа чааваас

Зочин
Зочин
2023-01-23 14:47

хэтэрхий нэг т## юмаа. тухайн уран бүтээлчээсээ хамаараад гэрээ байгуулах блгүй дэ тэгээд тогмол 10 90 бол биш л бх. нэр ##дард гараагүй бол тэгээд зөвшөөрөөд гар хөлийн үсгээ зурсан тэрийгээ дагаад л явна биз дэ. дара нь тэгээд би мэдээгүй гээд бх хэрэг бгаа юм уу даа

Зочин
Зочин
2023-01-23 14:54

Pee. Khudulmuriin muljlug gdg chin ene busuu. Booliin niigemd amidarch bgaa bish dee enechin odoo

Зочин
Зочин
2023-01-23 18:07

Энэ арай шүү

Зочин
Зочин
2023-01-23 19:00

aimar

Зочин
Зочин
2023-01-23 19:23

Хамгийн мундаг нь Лето юм байна

Аами
Аами
2023-01-23 20:38

Аливааг бүтээх, энэ хүртэл өьч явах амаргүй. Цаг зав, хөрөнгө чинээ их л орно доо. Хүний юмаар хүүдэгнэх дуртай юмнуудын хоолонд нь дөхүүлж өгснийхөө төлөө ийм юм сонсож бга ш дээ

Зочин
Зочин
2023-01-23 21:04

ур бүтээлчид нь шулуулсан ингэж ажиллах хэрэггүй. Чадвартай уран бүтээлчидтэй харин ч бизнесийнхэн хамтраад явж чадах байх шүү

Зочин
Зочин
2023-01-24 00:01

50/50 л гоёшт.

Зочин
Зочин
2023-01-24 09:17

Энэ дуучид чинь өөрсдөө дуулад өөрсдөө мөнгөө аваад явж болдоггүй юмуу...кк

Zochin
Zochin
2023-01-24 10:58

Yun monstar iin zohioson jujig we

Monarch
Monarch
2023-01-24 13:23

Анхнаасаа гэрээгээ хийхдээ л гэрээгээ сайн уншиж, танилцах хэрэгтэй. Vнэхээр та##агдахгvй гэрээ байв## заав## хийх ##багvй шvv дээ. Мэдсээр байж гэрээ хийсэн бол, дараа нь олон юм ярих хэрэггүй. Харин гэрээг боловсруулж гэрээг хийж байгаа т##, хууль журмын дагуу гэрээг боловсруулах хэрэгтэй. Аль ##ь т##даа боломжит гэрээг хийх хэрэгтэй. Манай улсын хvн ам зах зээл ямар билээ дээ. Энэ асуудлыг хуулинд тусгаагvй бол, яар##тай хуулинд оруулж зvйлчлэх хэрэгтэй. Одоогоор энэ байдлыг шударга орсолдоон хэргэлэгчийн газар л зохицуулах байх даа...гэж бодож байна.

Зочин
Зочин
2023-01-25 11:23

Энэ чинь цэвэр мөлжлөг юм биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button