НИЙГЭМНийгэм мэдээ
"ЭМД-тай эмнэлэгт гаднаас эм, тариа авч хэрэглэсэн бол мөнгөө авч болно"

"Эрүүл мэндийн даатгалтай эмнэлэгт хэвтэж байхдаа эмчийн заавраар гаднаас нэмэлт эм, тариа авч хэрэглэсэн бол 18001363 дугаарт мэдэгдэнэ үү" гэх пост бүхий мэдээллийг та бүхэнд нягтлан хүргэж байна.
Албаны эх сурвалжаас тодруулахад, "Эрүүл мэндийн даатгалтай эмнэлэгт хэвтэж байхдаа эмчийн заавраар гаднаас нэмэлт эм, тариа авч хэрэглэсэн бол 18001363 дугаар руу залгах шаардлагагүй. Тухайн хүнд эмчийн бичиж өгсөн эм тариа эмнэлэгийнх нь нөөцөнд байхгүй тохиолдолд өвчтөн гаднаас авч хэрэглэж болно. Хэрэв өөрийн мөнгөөр эм, тариа авч хэрэглэсэн бол өргөдлөө, эм, тарианыхаа баримттай хавсаргаад тухайн эмнэлгийнхээ чанарын алба юм уу, санхүүгийн албанд өгч болно. Ингэж тухайн эмнэлэгээс мөнгөө авч болно" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.