Нийгмийн

Жэймс Камерон дахин түүхэнд бичигдлээ

Deadline сэтгүүлд мэдээлснээр түүний удаан хүлээсэн үргэлжлэл "Аватар: Усны зам" нь дэлхий даяар хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг олсон байна.

Арванхоёрдугаар сард нээлтээ хийснээсээ хойш өнгөрөгч амралтын өдрүүдэд хамгийн их ашиг орлогыг олжээ. "Аватар: Усны зам" нь Камероны 2009 онд бүтээсэн харь гарагийн "Аватар" киноны үргэлжлэл бөгөөд Box Office Mojo -ийн мэдээлснээр бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай киноны жагсаалтын эхэнд бичигдэж байна.

Ж.Камероны өөр кино болох 1997 онд бүтээгдсэн "Титаник" кино хоёр тэрбум ам.долларын ашиг орлого олсон байдаг. "Оддын дайн: VII анги - Хүч сэрж байна" 2015 он, "Өшөө авагчид: Хязгааргүйн дайн" 2018 онд хийгдсэн тус тус кинонууд бүх цаг үеийн шилдэг үзэлттэй зургаан кинонд багтдаг.

Тиймээс найруулагч Жэймс Камерон гурван кино нь хоёр тэрбум гаруй долларын ашиг олсон зургаан киноны тоонд багтдаг цорын ганц найруулагч юм. Найруулагч "Аватар"-ын өөр гурав дахь цувралыг цаашид гаргахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button