Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д Цагаан сар тэмдэглэж байгаад халдлагад өртөгсдийн дунд монгол хүн байсан уу

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын ойролцоох Монтеррей паркт хаврын баяр буюу Дорнын тооллын шинэ жилийг тэмдэглэж байсан ази гаралтай иргэд рүү зэвсэглэсэн этгээд халдаж, 10 хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Цагаан сар тэмдэглэж байсан Ази иргэдийн суурьшлын бүсэд болсон гэдгээрээ энэ хэрэг монголчуудын анхаарлдыг татаад байсан.

Тэгвэл амиа алдсан, шархдсан хүмүүсийн дунд монгол хүн байгаа гэсэн мэдээлэл одоогоор алга байна. Хэрэг үйлдэгдсэн бүжгийн студид тухайн үед хятад гаралтай иргэдийн үүсгэн байгуулсан нэгдлийн үйл ажиллагаа явж байсан юм байна. Өөрөөр хэлбэл, амиа алдсан 10, шархтсан 10 гаруй хүн бүгд дээрх нийгэмлэгийн гишүүд байсан аж.  

Энэ хэргийн улмаас шархтсан 10 гаруй хүнээс долоон хүн хүндээр шархдан эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.  

Хэрэг үйлдсэн этгээд амиа хорлосон байдалтай олдсон тул энэ хэрэг үндсэндээ тодорхой болж хаагдах шатандаа оржээ. Гэхдээ ийм хэрэг болгоны дараа шахам хөндөгддөг буу эзэмших эрхэд тавих шалгуурыг чангатгах гэх мэт асуудал хөндөгдөж, Дэд Ерөнхийлөгч Камала Харрис энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох талаар мэдэгдэл хийсэн байна.   

Монтеррейн халдлагын талаар тодорхой болоод буй мэдээлэл

  • Калифорнийн Монтеррей паркт бүжгийн студид болж байсан Хаврын баярын үеэр үл таних этгээд гал нээж 10 хүний ​​амийг хөнөөсөн.
  • Хэрэг гарсан газар нь мужийн Ази гаралтай иргэд ихээр төвлөрсөн бүс байв.
  • Өөр 10 хүн шархадсан бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд байгаа.
  • Зэвсэгт этгээд хэргийн газраас зугтсан бөгөөд ойролцоох Альхамбра хот дахь бүжгийн клубт халдлага үйлдэх магадгүй гэж цагдаа нар сэжиглэж байв.
  • Улмаар Альхамбра хотод саатуулахыг оролдсон ч сэжигтэн зугтан зайлж чадсан.
  • Сэжигтэн нь 72 настай ази гаралтай  Ху Кан Тран гэгч байсныг тогтоосон.
  • Халдлага үйлдэгдсэнээс хойш 12 цагийн дараа цагдаа нар сэжигтний унаж явсан цагаан өнгийн фургон машиныг олсон.
  • Улмаар фургоны цонхыг хагалж, дотор нь ороход эрэгтэй хүний ​​цогцос олдсон байна
  • Цагдаа нар хэрэг үйлдсэн этгээд нас барсан болохыг батлав.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button