Герман улс Украинд танк нийлүүлэхийг эсэргүүцэхгүй

ХБНГУ Украинд нийлүүлэх зэр зэвсэгтээ танк оролцуулахаас түдгэлзэж ирсэн билээ. Энэ нь дайныг шатлан өргөжүүлэхэд хүргэж болзошгүй гэдэг үндэслэлээр ийнхүү түдгэлзэж байсан юм.
Украиныг дэмжих Европын эвслийн нөлөө бүхий тэргүүлэгч гэдэг утгаараа Германд үйлдвэрлэсэн танкийг Украинд нийлүүлэх гэсэн бусад улсын саналд мөн энэхүү байр сууринаас хандаж, бусад улс танк нийлүүлэхийг түдгэлзэж байв. Тэгвэл тус улсын ГХЯ Польшийн Ерөнхийлөгч Матеуш Моравецкийн өчигдрийн хурц мэдэгдлийн дараа байр сууриа өөрчилжээ.
“Польш улс Украинд германд үйлдвэрлэсэн “Леопард II” загварын танк нийлүүлэхийг Берлин эсэргүүцэхгүй” гэж Гадаад харилцааны сайд Анналена Бербок мэдэгдсэн байна.

Матеуш Моравецкий өчигдөр Украинд танк нийлүүлэх асуудалд тодорхойгүй байр суурь илэрхийлж буй ХБНГУ-ын байр суурийг хурцаар шүүмжилж, “Хэрвээ энэ эвслээс танк нийлүүлж болдоггүй юм бол ОХУ-ын түрэмгийлэлд илүү ойр байгаа бусад улсуудтай хамтран жижиг эвсэл үүсгэж байгаад нийлүүлнэ” гэж мэдэгдсэн юм.
Хэвлэлд бичсэнээр, Герман улс Украинд нэлээд хуучны “Leopard 2A5” загварын танк 19 ширхэгийг шууд нийлүүлэх боломжтой аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За боожгоогорой олдож байж тайган болох гэж байгаа юм.
ӨӨРИЙНХӨӨ ҮМХИЙ БООВЫГ УГААХЫГ БОД ХАХА
ГОЁ ГОЁ ОДОО ӨГӨР ОРОСУУДАД НАЙДВАР ҮГҮЙ