“Талын шуурга”-тай тулалдах Брейди Хиэстанд гэж хэн бэ

Холимог тулааны UFC холбооны монгол тулаанч Данаагийн Батгэрэлийн тулалддаг билээ. Түүний тулааны тов ирэх дөрөвдүгээр сарын 15-нд “The ultimate fighter” шоуны шилдэг оролцогч Брейди Хиэстанд тай тулалдахаар болсон юм. Түүний өрсөлдөгч Брейди Хиэстандын хувьд холимог тулаанд найм тулалдаж зургаа ялсан, энэ жил 23 настай залуу тамирчин юм байна.

-Түүний өрсөлдөгч Брейди Хиэстандын талаарх баримтуудыг хүргэж байна-
Брейди Хиэстандын хувьд бага насандаа жюү жицүгээр бага зэрэг хичээллэж байсан бөгөөд сургуульд сурах тун дургүй нэгэн байжээ. Ясны тулаанч тэрбээр “Биеийн тамирын зааланд, бэлтгэл хийж байхдаа үргэлж амар амгаланг мэдэрдэг байсан” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

18-хан насандаа Хистанд мэргэжлийн тулаанч болж чадсан юм. Мөн тэрбээр 21 настайдаа тулааны шоунд нэрээ дуудуулж улмаар тулалдсан бүх тамирчдаасаа 10 гаруй насаар дүү байсан түүхтэй. Гэсэн хэдий ч ялалт байгуулсан талаараа “Тэд надаас ах байсан ч би ялдаг. Хүмүүс эргэлзэж байсан ч би ялалт байгуулдаг “ хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байгаа юм.

Харин түүний тулаануудыг үзэхэд маш их хурдтай, тэсрэлттэй тамирчин гэдэг нь анзаарагдаж байгаа бөгөөд манай тамирчны хувьд хүндхэн тулаанч байж магадгүй. Гэхдээ нас, туршлага, ур чадвар зэргийг харгалзан авч үзвэл Д.Батгэрэл ялах бүрэн боломжтой билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.