НийгмийнТанд хэрэгтэй

Толгойноосоо дулаан алдах нь олон өвчний шалтгаан болдог

Өвлийн улиралд агаарын температур эрс буурч, салхи ихсэж, улам бүр хүйтэн мэдрэмж төрүүлдэг. Хүйтний эрч нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд малгай өмсөх нь хүйтэн цаг агаараас хамгаалж, биеийн дулааныг алдахаас сэргийлнэ. Үүнээс гадна хамгийн чухал нь толгойноосоо дулаан алдахад олон өвчний эхлэл болох эрсдэлтэй. Жил бүр АНУ-д ойролцоогоор 700 хүн гипотермиас болж нас бардаг. Энэ ноцтой эмгэг цаг агаар хүйтэн үед толгой нүцгэн удаан явхад тархины цусан хангамжийн судас нарийссанаас шалтгаалдаг юм. Мөн бээлий, малгай өмссөн ч хүйтэнд удаан сууснаас улбаалан уг эмгэгийг тусах магадлалтай.

Бидний уураг тархинд нэг минутад 750-1000 миллитр цус урсан ирж тэжээлээр хангах ёстой. Гэтэл даарсан үед гүрээний түгээх судас агшиж нарийссанаас болж түүгээр гүйх цусны урсгал удаашран хэмжээ нь багасахад уураг тархины хэвийн үйл ажиллагаа муудна.

Толгой нүцгэн явахад толгой өвдөх, хараа сонсгол муудах, нулимс гарч, нойр муудах зэрэг эмгэг үүснэ. Алсдаа яг л Notebook кино дээр гардаг шиг бага хугацааны ой санамжтай болох аюултай тул хүйтний улиралд заавал малгайг тогтмол өмсөж, удаан даарахгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button