Нийгмийн
"Парис-2024" олимпын наадмын анхны эрхийг сэтгүүлч Э.Марал авлаа

Монголчууд "Парис-2024" олимпод оролцох анхны эрхээ өвөртөллөө. Тодруулбал, спортын сэтгүүлч Э.Марал тус олимпыг сурвалжлах эрхээ авсан явдал байв.
Э.Мaралын хувьд "Токио-2020" Oлимпын наадамд "Olympic Broadcasting" бригадад уригдан ажилласан анхны монгол хүнээр тодорч байсан түүхтэй.
Зуны олимпын наадам Парис хотноо 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд болох юм. Харин паралимпын наадмыг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд зохион байгуулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.