УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эрх мэдлээ урвуулсан этгээдийг 5-12 жилээр хорьж, нийтийн албанд огт ажиллуулахгүй боллоо

Нүүрсний хулгайн гэх асуудал өрнөж, жагсагчид “Нэрсээ зарла, хариуцлага тооц” хэмээн шаардаж эхэлсэн. Үүний дараа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн хуулийн хэд зүйл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийж, 2022.12.16-ны өдөр баталсан байдаг. Тэдгээр өөрчлөлтүүд 2023.01.20-ноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй юм.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт дараах хариуцлагыг оногдуулдаг болж буй юм.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектэд:

  • Улс төрд нөлөө бүхий этгээд
  • Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани
  • Улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтныг хамааруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасдаг боллоо.

Мөн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласанн иргэнийг огт торголгүйгээр, 5-12 жилээр хорьдог боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button