УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хахууль авбал 5-20 жилийн ял авч, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулдаг боллоо

Нүүрсний хулгайн гэх асуудал өрнөж, жагсагчид “Нэрсээ зарла, хариуцлага тооц” хэмээн шаардаж эхэлсэн. Үүний дараа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн хуулийн хэд зүйл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийж, 2022.12.16-ны өдөр баталсан байдаг. Тэдгээр өөрчлөлтүүд 2023.01.20-ноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй юм.

Хахууль авах гэмт хэрэгт дараах хариуцлагыг оногдуулдаг болж байна.

Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль /нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг/ авсан бол 5-12 жил хорих юм. Өмнө нь 2-8 жил хорьдог, торгодог хуулийн зохицуулалттай байсан билээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтнийг нийтийн албанд ажиллах эрхийг нь 5-8 жилээр хасдаг боллоо.

Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол бүх насаар нь нийтийн албанд ажиллуулахгүй ба 12-20 жил хорих юм. Өмнө нь хорих ялын хэмжээ 5-12 жил байсан билээ.

Дээрхээс харахад, нийтийн албан тушаалтан хахууль авбал 5-12 жил, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авбал 12-20 жил хоригдох нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-23 16:09

Яасан хөнгөн ял вэ. Хятад шиг цаазлаад бүх хөрөнгийг нь хураагаач

Баянха
Баянха
2023-01-23 17:41

Илэрүүлж чадах уу

Зочин
Зочин
2023-01-23 18:12

Цаазын ялыг сэргээхгүй бол манай авлигчин хулгайч МАН+АН гэх хулгайч луйварчдын бүлэглэл байсаар л байх болно. Хорт утаа, ядуу зүдүү амьдр##тай хэвээрээ л байна даа. Улсын хөгжлийн тухай яриад ч хэрэггүй биз ээ.

Зочин
Зочин
2023-01-24 02:37

Хөрөнгө чинээтэй,танил т## олонтой нь 5 жил үгүй нь 12 жил хүртэл иавах нь байна гэж ойлголоо. Шударга нь болбол 10-12 жил гэвэл зохилтой байлаа. Яагаад заав## ялын ялгаа нь энэ мэт их байдаЗочинбайна аа ?

Зориг
Зориг
2023-01-24 09:17

Зүгээр амр##т өгөөд байгаа юм биш үү? Бүх хөрөнгийг нь хураагаад 10-с дээш жил хорих, бүх насаар нь нийтийн ##банд ажиллуулахгүй болчихвол хэн авилга авах юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button