НИЙГЭМНийгэм мэдээ

"Б продакшн"-ы хэрэг буюу бүтээгч, уран бүтээлчдийн үнэлэмжийг өргөх шалтаг

-Хөгжмийн үйлдвэрлэл хөгжсөн улсад уран бүтээлч нэг бүтээлээсээ 15-20 хувийн ашиг хүртдэг-  

Хөгжмийн үйлдвэрлэл буюу music industry өндөр хөгжсөн улсад уран бүтээлч бүр хөдөлмөрөө шударга үнэлүүлж чаддаг. Өөрөөр хэлбэл, тухайн нэг уран бүтээлийг зохиох, амилуулах, түгээх, худалдах гэх мэт үйл явцад оролцсон бүх талууд ашгаас зохих хувиа хүртдэг гэсэн үг юм. Үг зохиогч, ая зохиогч, дуучин гэх мэтээр зургаан субъект оролцлоо гэж бодоход уран бүтээлийн ашиг зургаа хуваагдаж нэг талд 15 хувь ногдоно гэсэн үг. Мэдээж, дотроо хэлбэлзэл байж болно.

Барууны орнуудад продакшн, жүжигчний хооронд байгуулсан гэрээ нь жүжигчин 12-20 хувь, продакшн 80-88 хувь байдаг.

Энэ систем нь хөгжмийн үйлдвэрлэлд оролцогчид зөвхөн өөрийн хамгийн сайн чаддаг зүйлсээ хийж, сайн уран бүтээл төрж, өндөр ашиг орлого олох нөхцлийг бий болгож чаддаг байна.  

Хувь тохирохдоо баримтлах зарчим бас бий. Бүтээгч уран бүтээлч буюу дууны хувьд, үг, ая зохиогч, бүжгийн хувьд бүжиг дэглээч гэх мэт хоосноос тухайн уран бүтээлийг бий болгож буй уран бүтээлчдийг илүү үнэлнэ. Барууны орнуудад энэ ойлголт суусан, үнэлэмж нь зохих түвшинд хүрсэн учир уран бүтээлд оролцсон уран бүтээлч бүхэн хувиа олж авдаг, гэхдээ бүтээгч уран бүтээлчид арай илүүг хүртдэг гэсэн үг.   

Манай улсад бол, дуугаар жишээлэхэд үг зохиогч, ая зохиогч, дуучин гэсэн гуравхан субъект нийлж бүтээдэг. Эндээс дуучин, ая зохиогч, үг зохиогч тус бүр 33 хувийн ашиг хүртэнэ гэж ойлгож болно. Дууг олон нийтэд хүргэх ажлыг өөр субъектэд хариуцуулбал тус бүр 25 хувь гэх мэтээр явна гэсэн үг.

Дуучинд тухайн уран бүтээлийг бүтээгчээс нь худалдаж авах замаар хувиа өсгөх боломж бий.

Манайд чухам яг энэ зарчмаар явдаг учраас дуучинд 10, бусдад 90 гэсэн зарчим хөдөлмөрийн мөлжлөг мэт харагдаж байгаа хэрэг.

Яг задалбал тухайн дуучны дуулсан дууны шүлэг, аяны зохиогчийн эрх, түгээлт, идэвхжүүлэлт гэх мэт олон талт үйл ажиллагаа тус, тусын үнэлгээтэйгээр оролцож, тус тусын хувиа авч байгаа хэрэг.

Дуулахаас бусдыг нь продакшн бүрэн хариуцаж байгаа учраас нийт хүртэх ашиг нь 90 хувь гэж харагдсан болов уу.

Системийн энэ зөрүүнээс болоод барууны орнуудад дуу, уран бүтээлийг хөгжүүлэхэд оролцогчид бүгд ашгаа хүртэх тогтолцоог бүрдүүлж чадсан учраас бүтээгч уран бүтээлчид баян мөнгөтэй, харин манайд бүтээлээ дуучдад шууд худалдах буюу өөрт нь зориулж сэтгэлээрээ зохиогоод үнэгүй бэлэглэчихдэг учраас ядуу байдаг юм.

Тиймээс Монголд одоо зарим продакшны бий болгох гэж зүтгэж буй систем бол эцсийн эцэст зөв гэж бодно. Энэ салбарт ерөөс гэрээжилт маш их шаардлагатай.

Гэрээ байгуулсан л бол чанд мөрдөж биелүүлэх, менежерүүдийн харилцаа хандлагын доголдол бол тусдаа асуудал бөгөөд "Б продакшн"-ыг зөвтгөх шалтгаан огт байхгүй.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-23 21:32

Бусад орнуудад дуу нь тоглогдох болгоноос энэ хувиараа ашиг хүртдэг. Харин Монголд продакшн нь телевизтэй хуваагаад идчихдэг болохоор дуучин, хөгжмийн зохиолч хэн хэнд нь мөнгө очдоггүй. Ингээд дуучин өдөр бүр амьдаар эсвэл ам барьж байж амь зуулгын 10%-аа олох ёстой болдог. Дуу бичүүлнэ гэдэг нь түүнээсээ хувь авч, түүгээрээ санхүүжих зарчимтай байдаг. Энэ тогтолцоог зарим субъектүүд Монголд ##баар бий болгохгүй байгаагаас дуучин охид, хөвгүүд биеэ үнэлж байж цаашдаа өөрсдийгөө санхүүжүүлэх байд##д "тэд" хүргэдэг. Дуу хөгжмийн бичигдсэн бүтээл нь яг хэвлэмэл ном шиг роя##ти хүртдэг ёстой бүтээл байдаг. Энэ тогтолцоог бий болгоогүй цагт Монголд дууны урлаг харамс##тай нь хөгжихгүй!

Холбоотой мэдээ

Back to top button