Айраг сумын сургуулийн захирлыг багш нарынх нь хүсэлтээр чөлөөллөө

Дорноговь аймгийн Айраг сумын ЕБС-ийн сургуулийн 38 багш, ажилчид буюу нийт ажилчдын 73 хувь нь ажил хаялт зарласан.
Эргэн сануулбал, тэд сургуулийн захирал О.Одончимэгийг багш, ажилчдаа нууцаар тагнаж чагнадаг, өрөөндөө дуудаж уулзсан хүн бүрийнхээ яриаг өөрийн гар утсанд бичиж авдаг, бусдыг эрээ цээргүй доромжилж, заналхийлдэг тул албан тушаалаас нь чөлөөлөх эсвэл өөр ажилд шилжүүлэн ажиллуулахыг шаардаж байсан юм.
Шаардах бичгээ БШУЯ, сумын засаг дарга, захирал О.Одончимэгт хүргүүлсэн бөгөөд шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө хэмээж байлаа. Тэгвэл тус сумын Засаг дарга С.Жаргалсайхан захирамж гаргаж, захирал О.Одончимэгийг өөр албанд томилуулж чөлөөлөөд, өмнөх захирал Э.Ариунбаярыг буцааж томилсон байна.
Ажил хаяад байсан багш, ажилчид ажилдаа орчихсон байгаа хэмээв.
Тус сургуулийн захирал асан О.Одончимэгтэй холбогдож тодруулахад, "Би нэгдүгээр сарын 13-нд ажлаа хүлээлгэж өгсөн. Өөр ажилд томилно гэж байсан. Одоогоор мэдээлэл алга. Ажилгүй л гэртээ байна" гэх мэдээллийг өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Асуудлыг шүүхээр шийдвэрлэхээ больчихсон юм уу
Ийм ёс зүйгүй биеэ тоосон харицлагагүй энэрэх сэтгэлгүй харьцааны соёлгүй ухаан муутай чадваргүй өөртөө тавих хян##тгүй этгээдийг дахиж улсын ##банд томилно ч гэх шиг юугаа б##айраад байгаа юм бэ? Холбогдох арга хэмжээ авч дахиж хариуцлагатай ##бан туша##д томилох дүрэм ёсгүй баймаар ! Нам бүлэглэлээрээ илжирч улс орныг мөхөл доройтол хэрүүл задр##д түлхэжбайгаа бусармаг шийдвэр тэнэг ажлаа зогсооно уу !