Танд хэрэгтэй
"Ховдын Булган-БНХАУ-ын Такешикен" чиглэлд лхагва гарагаас автобус явна

"Ховд аймгийн Булган сум - БНХАУ-ын Такешикен тосгон” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхэлнэ. Иймд зорчигчид нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн eticket.transdep.mn сайт болон өөрт ойр байрлах билетийн кассуудаас тасалбараа худалдан авч зорчино уу.
Үйлчилгээний цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт
Цагийн хуваарь: 09:00 цагаас /Ховд аймгийн цагаар/
Тариф: Том хүн 25,000 төгрөг-50 юань, хүүхэд 12,000 төгрөг-25 юань байна хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.