Гадаад мэдээДЭЛХИЙНИЙГЭМ

Тэдний нүдээр бид: Нүүдэлчдэд шүд, хотынхонд ходоодны өвчлөл их байна

"The Telegraph" /Телеграфт/-т манай улсын талаарх мэдээллийг энэ сарын 12-нд нийтэлснийг орчуулан хүргэе. Энэхүү мэдээлэлд Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг С.Энхболд хашиж байх үед эх сурвалж болгожээ.

Монгол Улс нийт хүн амаа 12 сарын дотор гол өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах өвөрмөц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус улсын Эрүүл мэндийн сайд , доктор Сэрээжавын Энхболд Телеграф сонинд өгсөн ярилцлагадаа "Засгийн газар жил бүр хэрэгжүүлсэн хөтөлбөр нь эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, ноцтой өвчлөлийг өндөр өртөгтэй болохоос нь өмнө илрүүлнэ гэж найдаж байна" гэжээ.

Тэрбээр таван жилийн дотор эдийн засаг, эрүүл мэндийн салбарт бодитой өгөөжөө өгнө гэж найдаж байгаа аж.

3.4 сая хүн амын 800 орчим мянга нь хорт хавдраас эхлээд зүрх судасны өвчлөл хүртэлх олон төрлийн өвчнийг илрүүлэхийн тулд цусны шинжилгээ, рентген болон бусад оношлогооны шинжилгээ зэрэг эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамрагдсан гэж тэр хэллээ.

"Энэхүү олон нийтийн скрининг хөтөлбөрийг явуулснаар бид том өгөгдөлтэй болно гэж найдаж байгаа. Энэ мэдээллийн үр дүнд үндэслэн бид үндэсний эрүүл мэндийн бодлогын цаашдын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох боломжтой болно" гэж тэр хэлсэн юм.

A Mongolian nomadic herder leads his camel & livestock over sand dunes beneath the majestic Altai mountains

Үргэлжлүүлэн тэрбээр "Бид эрүүл, боловсролтой хүн амтай болвол ирээдүйд улс орноо улам дэвшилттэй хөгжүүлнэ гэж бодож байна" гэв.

Орос болон Хятадын дунд оршдог далайд гарцгүй, баруун, төв Европын газар нутагтай Монгол Улс бол дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс юм. Тус улсын хүн амын тал орчим хувь нь нийслэл Улаанбаатарт шахагдаж, үлдсэн иргэд нь уулс, өвслөг тал, говь цөлд тархсан байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх эмгэг, зүрхний өвчин, сүрьеэ, вируст гепатит зэрэг хүнд өвчлөл их бөгөөд элэг ходоодны хавдраар дэлхийд дээгүүрт ордог.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний хөтөлбөрөөс санхүүждэг, хүн амыг насны бүлгээр нь шалгадаг эрүүл мэндийн шинэ хөтөлбөр нь хамрах хүрээ, цар хүрээгээрээ Ази, Номхон далайн бүс нутагт өвөрмөц юм. Энэ нь сэтгэцийн эрүүл мэнд, чихрийн шижин, глюкозын түвшин, гепатит В, С, умайн хүзүү, улаан хоолойн хорт хавдрын өргөн хүрээний шинжилгээг хамарна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэг үзүүлж буй энэхүү хөтөлбөрт зүрхний цахилгаан шинжилгээ, хэвлийн хөндий, бамбай булчирхай, хөхний хэт авиан шинжилгээг багтаасан болно.

"Улс орон даяар хэрэгжиж буй эрүүл мэндийн үзлэгт хамрагдах нэг чухал зүйл нь бид удаан хугацааны туршид Ковид өвчнөөр өвдөж буй хүн амыг тодорхойлохыг хичээж байгаа явдал юм" гэж С.Энхболд хэлэв. Тэрбээр энэ үеэр тавдугаар сард үзлэг хийж эхэлснээс хойш 400 орчим мянган хүн ямар нэгэн төрлийн өвчтэй гэж оношлогдсон гэдгийг онцолсон байна.

These eagle hunters, who preserve an old tradition passed from generation to generation, tame the birds of prey and use them for hunting smaller animals, such as foxes and marmots

Хотод насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах эрхтний асуудал, хорт хавдар, хавдрын өмнөх өвчлөл өндөр байгаа ажээ. Шүдний өвчлөл, ялангуяа нүүдэлчин хүүхдүүдийн дунд өндөр байгаа нь эхний үр дүнгээс харагдаж байна. Оношлогдсон хорт хавдрын 20 хувь нь ходоодтой холбоотой байгаа юм.

"Монгол Улсын Засгийн газар хэтийн хөгжлийн зорилгоо тодорхойлоод байгаа. Бид үүнийг "Алсын хараа 2050" гэж нэрлэдэг бөгөөд үүний хүрээнд иргэн бүр жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах эрхтэй. Өвчнийг эрт илрүүлж, оношилсноор хүн ам, улсын төсөвт их хэмжээний санхүүгийн дарамт ирэхээс урьдчилан сэргийлэх боломжтой" гэж С.Энхболд хэллээ.

Монгол Улс Ковид-19-ийн өвчлөлийн болон вакцинжуулалтыг дэлхийн хэмжээнд хамгийн бага түвшинд байлгаж чадсан. БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтоо дахин нээх нь халдварын тохиолдлыг нэмэхгүй хэмээн Эрүүл мэндийн сайд өөдрөгөөр харж буй.

Тэрбээр "Хятадад тархсан зарим хувилбарын тархалт манай улсад ч илэрсэн. Тиймээс бид ямар нэгэн байдлаар дархлаа тогтсон гэж бодож байна" гэлээ.

Мөн Их Британи Үндэсний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажилтнуудын хомсдолтой тэмцэж байгаа тул Монголын туршлагаас зөвлөгөө өгсөн юм. Тэрбээр "Энэ сорилтыг даван туулахын тулд бид сувилахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрөөс нь хөнгөлөлт үзүүлэх, туслах сувилагчийн ажилтнуудыг бэлтгэх, олон тооны эрүүл мэндийн сайн дурынхныг дэмжих зэргээр бодлого хэрэгжүүлж байгаа" гэсэн юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button