Нийгмийн
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно

БИЛГИЙН ТООЛЛЫН 3
2023.01.24 / МЯГМАР ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН
НЭГ ЦАГААН ХАР МОРЬ ӨДӨР
Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 08.30-17.39
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Төмөр
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.