Эхлээд намтай болчхоод дараа нь нэр дэвших тухай мөрөөдвөл яасан юм бэ

Өчигдөр /2023.01.23/ орой 21.00 цагт Ардчилсан намынхан 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших арван хүний нэр зарлав.
Сонгууль дөхөж байна, гэхдээ нэр дэвшигчдээ зарлах эрт. АН-тай арайхийж даргатай болсон, гэхдээ бүрэн эвлэрэх болоогүй байна.
Энэхүү нэр дэвшигчдийн нэрсийг зарлалт бол бүрэн бус эвлэрлийн илэрхийлэл гэж хэлж болно. Нэгдүгээр сарын 21-нд С.Эрдэнийн, Х.Баттулгын гэхчлэн хоёр талд хуваагдаад удчихсан ҮБХ-ны гишүүдийн дийлэнх нь нэгдэж даргаа сонгосон. Шинээр сонгогдсон дарга Л.Гантөмөр "буруу хараад суучихсан арван хувь бий. Түүнийг намдаа авч ирэх энэ тэргүүний ажил надад бий" хэмээн онцолсон юм.
Тэгэхээр буруу хараад суучихсан өнөөх арван хувь нь ийн эхнээсээ бусдаасаа өрсөж байна гээд нэр дэвшигчээ зарлах тактик хэрэгжүүлж буй гэж харагдахаар. Өөрөөр хэлбэл, "Х.Баттулгын АН" гэх тодорхойлолт дор багтах хүмүүс ийн нүүдэл хийж эхэлжээ. Гэвч тэр нь цаг үеэсээ түрүүлж алхаж яваа гайхамшиг биш гутамшиг болох нь. Тэгвэл цаг үеэсээ түрүүлж алхаж яваа гайхал аравт:
- НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт
- АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал
- АН-ын УТЗ-ийн гишүүн, ҮБХ-ны гишүүн П.Тогтохбаяр
- АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд
- БГД-ийн намын дарга, ҮБХ-ны гишүүн Ц.Одонтунгалаг
- АН-ын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир
- Дорнод аймгийн АН-ын дарга, ҮБХ-ны гишүүн У.Даш
- АН-ын ҮБХ-ны гишүүн О.Батханд
- АН-ын гишүүн П.Галиндэв
- АН-ын ҮБХ-ны гишүүн Ш.Жандос гэсэн нэрс багтжээ.
Тэдгээрээс О.Батханд, П.Нүрзэд, П.Галиндэв гэхчлэн өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодогсод олон байна.
Олон нийтийн зүгээс тэднийг "Эхлээд намтай болчих, дараа нь сонгуульд нэр дэвших тухай бод" хэмээх хатуухан шүүмжлэлүүд хөвөрч эхлэв. Гашуун ч өнөөдрийн үнэн энэ.
Монгол төрийн жолоо барих эрхийн төлөөх сонгууль нь цагтай, нартай, хуультай. Хуулийн дагуу нэр дэвшигчдээ зарлах өдөр хоног гэж бий. Хугацаанаас түрүүлж ингэж дүрмийн бус тоглож эхэлснийг арайхийж шинэ даргатай болж буй намаа бусниулах гэсэн оролдлого гэчихэд буруудахгүй. Өрсөлдөгч намынханд хөзрөө зориуд дэлгэж үзүүлсэн эсэргүү үйлдэл хийж буй мэт. Бүтэн нэг жил хагасын өмнө нэр дэвшигчдээ зарлах нь чухам хэний тархинаас гарсан, хэнд ашигтай үйлдэл вэ гэдэг хариу тун сонирхолтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УДШ-д бүртгүүлээд, хоорндоо учраа олж, зөвшөөрсний эцэст л *Сонгууль* яриасай!
Нөгөө т##д *тамгатай хутагт* С. Эрдэнэ зөвшөөрөхгүй! гээд гэдийсэн хэвээрээ...
Зөвхөн сонгуульд нэр дэвшихийг л хүсч байгаа бол *Мөрөөдөл*-өө хойш тавь даа!
1 намын эрхшээлд 100 жил явчихаад хүн төрөлхтний хөгжлөөс 100 жил ухарчихаад АНынт##аар элдэв долоон юм яриад яах нь вэ дээ.Ард түмэндээ геноцид үйлдсэн нам одоо хүртэл төр барьж байгаа ганц тохиолдол нь монгол л юм даа.Бусад оронд ##ь эрт тараачихсан байгаа даа.. Илжиг модон ХУДРАГАНДАА ДУРТАЙ гэж үнэн юм даа.Хөгжил дэвшилгүй дороо дэвхцэж байхдаа таарсан таар шуудай юу даа.
Мангартаад дахиад нам мам байгуулж тэнэгтүүлж яах гэсийн угаасаа улс тэр чигээрээ 2 намын системд орчихсон явж байхад
МӨРӨӨДЛИЙН БАГЫН ГИШҮҮДИЙГ ХАРЛАА ҮЗЛЭЭ ӨРӨВДЛӨӨ ГАШУУДЛАА ЭДГЭЭР ТАЛИЙГААЧ НАР МАШ ХАРАМСАЛТАЙ БАЙНА.АН н НЭР ХҮНД ГЭР ХОРООЛЛЫН ЖОРЛОН ШИГ БОЛЦОРСОН ЭНЭ ЦАГ ДОР ЭДГЭЭР БҮРЛЭЭЧ НАРЫН ТОЛГОЙ ДЭЭР ХАТГАХ ПАЙЗ БАЙХГҮЙ АН УГААСАА ЛУЙВАРЧИН БӨГСЧИН ШУНАЛТАЙ НАМАНЦАР НЭР ДЭВШИЖ ТОЙРОГ АВАГЧ НАРААСАА АЙМААР ИХ МӨНГӨ СААНА ТЭГЭЭД МӨРӨӨДЛИЙН БАГИЙХАН МОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХДӨӨ ӨЧНӨӨН МӨНГӨ ҮРЖ ТААРНА ЮМНЫ ҮНЭ АЙМААР НЭМЧИХЭЭД ЯНХАНУУД ХҮРТЭЛ ХӨДӨЛМӨРӨӨ ШУЛУУЛАХГҮЙ ГЭЭД ҮНЭЭ АРАВ ДАХИН ӨСГӨЧИХӨӨД БАЙХАД ЯАНА ОДОО БЫСДАНУУД.ТЭГЭЭД МЭДЭЭЖ СОНГУУЛЬД ГАРАХГҮЙ НАМ ТАВИУЛНА АХ НАМ ТА НАРААР ХӨНГӨХӨӨН ТОГЛОНО.НАМЫН ДАРГА ҮБХ ТА НАРААР ТОГЛОЖ АВСАН МӨНГӨӨ БУЦААЖ ӨГӨХГҮЙ ШҮҮ ЛАЛАРАА ЧИ ГАРНАА ГЭЖ ХУЦААД ЧИ ӨРӨНД ОРООД ЭХНЭР НӨХӨР ЧИНЬ УУРЛААД ЭХНЭР НЬ ӨӨР ХҮНТЭЙ БАВАЛЦААД НӨХӨР ЧИНЬ ХҮҮХНИЙ ДЭЭР ГАРЧ ОЦОГНООД ИНГЭЭД ЧИНИЙ ЭНЭ АМЬДРАЛ ЛААРАХ ИДСЭН УЛС ТӨРӨӨС БОЛООД ЦЭГ ТАВИГДАНА.ҮҮНИЙХЭЭ ОРОНД БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛЭХЭЭР ТУСЛАХ ХИЙГЭЭД ЗОРГООРОО АМЬДАР МАЛНУУДАА
бас л худлаа харагдаж байна энэ хүмүүс яагаад гэвэл одоо байгаа төр ба нам гээд байгаа нөхдүүд бүгд худлаа ярьдаг хийж чаддаггүй зүгээр нэр зүүж мөнгө олох сэтгэлгээтэй гарууд байдаг учраас тэр
куэ юукуэээ юуку
Одооч даргагүй байгааш дээ Гантөмөр бүх гишүүдээс сонгогдоогүй учир хүчинтэй бус дүрмэндээ бүх гишүүдээс гэсэн байгаа
Нүүрсний ирээдүйг шийдэх нь
Яг нарийндаа одоо ч даргагүй 3 хуваагдсан бараг 4 ч хуваагдсан АН нэгдэж нэг нам болсон хойноо л дэвшигчидээ ярилаа.одоо нэг хэсэгт нь энэ нөхөд нь та##агдахгүй дээ хэрүүл дахин эхлэн ай Бадмаа гэж
Daraagiin eeljinii hulgaichuud uu
Daraagiin Man giin zohion bguulsan hulgaichuud uu
Яг зөв. Аль даргын хүмүүсээ ч тодорхойлж чадахгүй байж юун эрт сонгууль мөрөөддөг юм. АН -д чинь 3 дарга байгаа биз дээ.
Odoo ene eriin nam gesen gazriig taraa ed mongold sain zuil avchirahgui
Яаруул даарна энэ хэд сонгогдоод гишүүн сайд болоод монгол төрийг удирдах хэрэг үү санаа сачий 2 зөрөх бол уу