Дожа Кат "Schiaparelli" шоунд зориулж бүх биеэ 30,000 үнэт чулуугаар хучив

Даваа гарагт болсон Haute Couture загварын долоо хоногийн үеэр "Schiaparelli" хавар-зуны 2023 оны шоунд Дожа хамгийн гайхалтай дүр төрхийг бүтээв.
Гялалзсан үнэт чулуунууд Дожагийн зовхи, уруул, цээж, гар зэрэг биеийн бүх гарийн чимхлүүр хэсгийг ч бүрхсэн байна. Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий нүүр make up artist болох Пэт МакГрат түүний нүүр будалтыг хийжээ. Үүнийг бүтээхэд "4 цаг 58 минут" зарцуулсан гэж тайлбарлаж, дуучин Дожа Кат-ийн тэвчээртэй, тууштай байдлыг сайшаав. Их Британийн хатан хаан II Елизавета түүнийг загвар, гоо сайхны салбарт үзүүлсэн гавьяаныхаа төлөө Британийн эзэнт гүрний одонгоор шагнасан. Үүнийг үгүйсгэх аргагүй: Пэт МакГрат бол дэлхийн хамгийн нөлөө бүхий, эрэлттэй нүүр будалтын зураач юм.
"Би тачаангуй, дур булаам харагдах гэж оролдоогүй. Миний нүүр будалт бүгд түүхтэй бөгөөд ямар ч дүрэм байхгүй, хэрвээ тийм дүрэм журамтай байсан бол үүнийг хийхгүй байх байсан" гэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.