Дураараа аашилбал нийтийн албанд 2-5 жилээр ажиллуулахгүй

Нүүрсний хулгайн гэх асуудал өрнөж, жагсагчид “Нэрсээ зарла, хариуцлага тооц” хэмээн шаардаж эхэлсэн. Үүний дараа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн хуулийн хэд зүйл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийж, 2022.12.16-ны өдөр баталсан байдаг.
Тэдгээр өөрчлөлтүүд 2023.01.20-ноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй юм.
Дураараа аашлах гэмт хэрэгт дараах хариуцлагыг оногдуулдаг болж байна.
Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор боллоо. Дураараа аашлах гэмт хэргийг үйлдсэн хүнийг 2 жилээр нийтийн албан ажиллах эрхийг нь хасдаг байсныг нэмж, 2-5 жил болгоод буй юм.
Мөн дураараа аашлах гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах эсвэл хорих нь ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ордны ха##ганы модыг с##гасан хүмүүсийг барьсан гэхйин билээ яаж олж барьсын болоо