Нийгмийн
О.Тулга мөнгөн медалийн болзол хангалаа

22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанууд өнөөдөр болж өндөрлөлөө.
Тэгвэл 63.5 кг жинд О.Тулга Казакстаны тамирчинтай тулалдаж ялалт байгуулснаар мөнгөн медалийн болзол хангаж финалд үлдлээ.
Сонирхуулахад, ДАШТ-д оролцох тамирчдыг сонгох сорил тэмцээнд О.Тулга түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх авсан. Улмаар Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын хүсэлтийн дагуу түүнийг О.Тулгатай сорил хийн, ялсныг нь ДАШТ-д өрсөлдүүлэхээр болсон юм. Гэвч сорил тулаанд Э.Цэндбаатар очоогүй билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.