Д.Нямдорж: Нэг тонн хүнсний хаягдлаас гурван тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг

Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангаас санхүүжиж байгаа билээ.
Энэ нь иргэд, байгууллагын оролцоотой хүнсний хог хаягдлаа дахин боловсруулах туршилт хийх төсөл бөгөөд үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Хүнсний хаягдлыг дахин боловсруулах хувилбарыг тодорхой болгох ажил 98 хувьтай хэрэгжиж байгаа ажээ.
Мөн хүнсний хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах хүрээнд 50 өрх, таван байгууллагад туршилт, судалгаа хийсэн байна. Улмар хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах ажээ.
Улаанбаатар хотын иргэд жилд 1.4 сая тонн хог хаягдал үйлдвэрлэдгээс 30 орчим хувь буюу 420 мянган тонн нь хүнсний хог хаягдал байдаг ажээ. Төсөл хэрэгжсэнээр туршилтын үр дүнд тулгуурлан хүнсний хог хаягдлыг боловсруулдаг болох эсэхийг тодорхойлох юм байна.
Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төслийн зохицуулагч Д.Нямдорж "Нэг тонн хүнсний хог хаягдлыг булшлахад гурван тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Тиймээс дахин боловсруулах үйлдвэр зайлшгүй шаардлагатай байгаа. Мөн төсөл хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэй" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮНСНИЙХЭЭ ХАЯГДЛААР 76 ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ ГАХАЙНУУДАА ТЭЖЭЭЕЭ