СПОРТ
Килиан Мбаппе нэг тоглолтод таван гоол орууллаа

Францын хөлбөмбөгийн дээд лигийн ПСЖ баг цомын тэмцээний 1/16 шатанд “Пеи-де-Кассель”-ийг 7:0-ээр хожиход довтлогч Килиан Мбаппе таван гоол оруулжээ. Энэ нь К.Мбаппегийн замналын дээд үзүүлэлт болсон байна. Тэрбээр өмнө нь хоёр удаа нэг тоглолтод дөрвөн гоол оруулж байв.
ПСЖ-ийн түүхэнд ч нэг тоглолтод таван гоол оруулсан хөлбөмбөгч өмнө нь байгаагүй аж.
Сонирхолтой нь, Килианд гоолын дамжуулалтыг Нуну Мендеш, Данилу Перейра, Витинья, Неймар, Карлос Солер гэсэн таван өөр тоглогч өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Paris SG ,BOL 1-R CLASS Kharin- Pays de Cassel bol 3 classni baga yalgaa temee-yamaa shig yalgaataa PSG-23 super liganuud togoldog kharin, Pays de Casseld bol 1,ligan togoldog,