НИЙГЭМНийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД
Тархины хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Тархины хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны нэгдүгээр тогтоолоор,
- Тархины хоргүй хавдрын эмийн эмчилгээг 470 мянган төгрөг
- Мэс заслын тусламж үйлчилгээний хүндрэл, хэрэглэгдэх багаж хэрэгслээс хамаарч 4.3-15.6 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.

ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон 25 байгууллагаас ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.