Гадаад мэдээДЭЛХИЙ
Хятадын хотод Цельсийн -53 градус хүйтэрчээ

БНХАУ-ын хамгийн хойд талын суурин газар болох Мохэд өнгөрсөн ням гарагт түүхэн дэх /агаарын температур тогтмол хэмжиж эхэлснээс хойш/ хамгийн хүйтэн температур ажиглагджээ. Тус хотод 1969 онд Цельсийн -52.3 градус хүрч байсан байсан бол ням гарагийн өглөөний 07.00 цагийн орчимд Целсийн 53.0 градус тэмдэглэгдсэн байна.

Дашрамд сонирхуулахад, 53.0 градус нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт ажиглагдсан хамгийн хүйтэн нь биш. 2009 онд ӨМӨЗО-ны Гэньхэ хотод -58 хэм хүрч хүйтэрсэн нь хамгийн хүйтэн болж тэмдэглэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.