Сан Францискод хоёр фирмд халдаж, долоон хүний аминд хүрчээ

Калифорнийн Монтеррей паркт болсон халдлагын дуулиан намжаагүй байхад Сан Францискод дахин нэг халдлага гарсан мэдээ америкчуудыг цочоолоо.
Зэвсэглэсэн этгээд хоорондоо холгүй орших мөөгний ферм, авто тээврийн компанид халдаж, долоон хүний амь бүрэлгэжээ.
Эхлээд мөөрний фермд халдаж дөрөв, дараа нь авто тээврийн компанид халдахдаа гурван хүний амь нас хохироосон байна. Цагдаа нар гэмт этгээдийг баривчлаад байгаа аж.
Ойрхон хоёр халдлага гарснаар иргэдэд галт зэвсэг эзэмшүүлэх уламжлалт маргаан өндрөө авах нь бараг л ойлгомжтой болж байна. Гэхдээ тус улсад энэ асуудлаар гарсан мэтгэлцээн эцэстээ зэвсэг эзэмших эрхийг улам өргөжүүлэх тийшээ хэлбийж дуусдаг бичигдээгүй хуультай.
2017 онд дунд сургуульд гарсан халдлагын дараа Д.Трампын эхлүүлсэн бээ эзэмших эрх олгох шалгуурыг чангатгах санал эцэстээ дунд сургуулийн багш нарт зэвсэг эзэмшүүлэх эсэх маргаан болж дууссаныг энд дурдаж болно.
Эрх баригчид хүртэл зэвсэг эзэмших нь АНУ-ын уламжлал гэж үздэг нь тэмцлийг хүндрүүлдэг. Жишээ нь, өнгөрсөн оны долдугаар сарын 4-нд Чикаго хотод халдлага гарахад Иллинойс мужийн амбан захирагч Жей Роберт Притцкер эхлээд "Долоо хоног бүр зэвсэгт халдлага гарах нь АНУ-д бараг уламжлал боллоо" гэсэн ч "Бидний өвөг дээдэс гар буутай л байсан, тэдний хэн нь бид илүү хөнөөлтэй зэвсэгтэй болмоор байна гэж нэхэж байгаагүй" хэмээн хэлсэн байдаг. Тэрбээр зэвсэг эзмшихийг буруутгаагүй, харин энгийн иргэдэд автомат буу эзэмших эрх олгосныг шүүмжилсэн нь тэр байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.