"АН жагсаж, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Д.Амарбаясгалан нарыг огцрохыг шаардана"

Намрын чуулган хаахтай зэрэгцэн УИХ болоод Засгийн газрын гишүүн Н.Учрал “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг өргөн барьж, батлууллаа. Тус хууль нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байна хэмээн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж буй.
Нэгэнт УИХ-аас баталчхаад буй энэ хууль хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ хуулийн төслийн үйлчлэлийг зогсоох, дахин авч хэлэлцүүлэх шаардлагыг тавих хоёр арга зам бий юм.
- Нэгдүгээрт, Ерөнхийлөгч хориг тавих
- Хоёрдугаарт, иргэд ҮХЦ-д хандах.
Эл хуулийг АН эсэргүүцэж өнөөдөр байр сууриа илэрхийллээ.
АН-ын дэд дарга Б.Ган-Очир "Ерөнхийлөгч энэ хуулийг өөрөө захиалж батлуулсан. Өөрийнхөө захиалсан хуульд бантаад хориг тавьж магад. Эсвэл цэнхэр зангиагаа зүүж гарч ирээд, Н.Учралыг дэд сайдтай нь өрөөндөө дуудан загнах байх. Бас ҮХЦ гэж шүдгүй арслан байна. Үүнд бичиг аваачиж өглөө шийдэхгүй.
Гэсэн ч бид тус хуульд хориг тавь гэсэн албан бичгээ Ерөнхийлөгчид өгнө. ҮХЦ-д ч бичиг өгнө. Бидний бичгийг шийдвэрлэж өгөхгүй бол төв талбайд жагсаж, Н.Учрал, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг огцрохыг шаардана. ҮХЦ, Ерөнхийлөгчид найдах хэрэггүй. Өөрсдийнхөө үг хэлэх эрхэд найдах хэрэгтэй байна" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За, больж үз!!! АН гэж холион бантан өөрсдийгөө хичээ
Ардчилсан намынхан Рио Тинто Оюу толгойгийнхонтой нууц гэрээ хийжМонголчуудаас хууль бусаар авах гэж байсан өрийг нь хүчингүй болгуулсан энэ ЗГ-ийг ардчилсан намынхнаар огцруулахын тулд ардчилсан намынхантай арван тэрбум төгрөгийн нууц гэрээ хийсэн гэдэг нь үнэн юм байна л даа.
Дотроо эв зүйгээ олохгүй байж илүү юманд санаархаад яахав дээ.
Erkh chuluugyi bolj Khoid Solongos bolokhod ulam l oirtood bna daa.
Идэж уусан нь илрэх гээд мөн ч тэвдэж байна даа Оюун-Эрдэнийг огцруулах сонирхол идэж уусанд хүмүүсийн явуулга түүнийг нь хуульчлахаар троллуудын ашиг үгүй болох гээд ...
Ёстой больж үз.
ЗАЛХААДАГ ГАРУУД ШҮҮ ЮУН ДУРТАЙ ЮМ БЭ