НИЙГЭМ

Сураггүй болсон дөрвөн иргэний гурвыг нь эсэн мэнд олжээ

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн шөнө дөрвөн иргэн сураггүй алга болжээ. Үүнээс гурвыг нь эсэн мэнд олж, нэг иргэний эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Цагаан-Овоо багийн “Хуурай худаг ” гэдэг газар өчигдөр 12.00 цагийн орчимд 51 настай иргэн А малаа хариулахаар яваад сураггүй болжээ. Онцгой байдлын газарт энэ тухай дуудлагыг мөн өдрийн 19.15 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, сумын Эрүүл мэндийн төв, “Эрдэнэс таван толгой ХХК-ийн  ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А-г 20.17 цагаас 21.35 цаг хүртэл эрэн хайжээ.

Эл багийн Монгол толгой, Хонгор-Овоо гэдэг газруудад 15 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21.35 цагт гэрээс нь баруун зүгт 12 км-т “Монгол толгой” гэдэг газраас эсэн мэнд олж тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 8 дугаар хэсэг, “Төмсний бригад” гэдэг газар өчигдрийн 11.30 цагийн орчим малчин Б малдаа яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас тухайн өдрийн 21.03 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн 43 настай иргэн Б-г эрэн хайх ажиллагааг 22.09 цагт эхлүүлжээ.

Улмаар тус сумаас зүүн зүгт 13 км-т, малчин Д-гийн гэрт байхад нь 22.40 цагт эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн баг, ‘”Хүнд-Улаан худаг” гэдэг газар өчигдөр 20.00 цагийн орчим  иргэн Т “УАЗ- 469” загварын гурван зорчигчтой суудлын автомашинтай Хулд сум руу яваад сураггүй болсон байна.

Дуудлагыг 22.30 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 48 настай иргэн Т-ийн жолоодож явсан “УАЗ-469” загварын суудлын автомашинтай гурван иргэнийг эрэн хайх ажлыг зохиожээ.

Улмаар тус багийн “Гашууны бууц” гэдэг газар 25 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажиллахад ар гэрээс нь 01.24-ний 02.06 цагт гэртээ ирсэн гэж мэдэгдсэн тул 03.02 цагт эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа баг, “Даваат” гэдэг газар 45 настай малчин С өчигдрийн 20.00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 22.19 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button