Нийгмийн

Япон улс руу зорчих иргэдэд анхааруулж байна

2019 оны 10 сарын 19-26-ны хооронд “ХАНЭДА” болон “НАРИТА” нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэх хүмүүсийн анхааралд:

Дээрх өдрүүдэд олон тооны гадаадын зочид төлөөлөгчид Япон улсад айлчлахтай холбогдуулан Токио орчмын хурдны зам, хотын төв хэсэг болон олон улсын нисэх онгоцны буудлуудын ойр орчимд урт хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт хийхээр төлөвлөж байгаа тул үүнээс шалтгаалан зам тээврийн ачаалал эрс нэмэгдэхээр байна. Иймд та бүхэнд доорх анхааруулгыг хүргэж байна:

НИСЭХ БУУДАЛД ОЧИХДОО АЛЬ БОЛОХ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ

Дээрх хугацаанд Ханэда болон Нарита олон улсын нисэх онгоцны буудалд очих бол хувийн тээврийн хэрэгслийг аль болох хэрэглэхгүй байж, метро зэрэг нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг зөвлөж байна.

ОНГОЦООР ЗОРЧИХ БОЛ НИСЛЭГИЙН ЦАГААСАА ХАНГАЛТТАЙ ХУГАЦААНЫ ӨМНӨ НИСЭХ БУУДАЛД ОЧСОН БАЙХ

Дээрх хугацаанд Ханэда болон Нарита нисэх онгоцны буудлуудад аюулгүй байдлын зэргийг өндөржүүлэн ажиллахаар төлөвлөж буйтай холбогдуулан 9 сарын 13-наас эхлэн Японы бүх нисэх буудлын аюулгүй байдлын үзлэг шалгалтын горимыг чангатгасан болно. Иймд дээрх хугацаанд онгоцоор зорчих бол нислэгийн цагаа сайтар тооцож, хангалттай хугацааны өмнө нисэх буудалдаа очно уу.

ЗАРИМ НИСЛЭГИЙН ЦАГ ХОЙШИЛЖ БОЛЗОШГҮЙГ АНХААРАХ

Дээрх хугацаанд нислэгийн ачаалал эрс нэмэгдэх тул Ханэда болон Нарита нисэх онгоцны буудлуудад олон тооны нислэгийн цаг хойшлох магадлалтай байна. Нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчид энэхүү нөхцөл байдлыг зөвөөр ойлгоно уу.

ЯПОН УЛСЫН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ АГААРЫН ТЭЭВРИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-18 11:34

Cialis E Dipendenza [url=http://cialibuy.com]cialis[/url] Cialis Sans Ordonnance France Jessicas Center Progresso Mexico

LesOrdiff
LesOrdiff
2020-01-30 07:47

Secure Ordering Dutasteride Medication Price Shipped Ups Store Falkirk [url=http://viacialisns.com]cialis 5mg best price[/url] Achat Cialis

StevSlarie
StevSlarie
2020-02-03 07:39

Site Serieux Vente Lioresal http://apcialisle.com/# - Cialis Regrow Hair Propecia cialis for sale Discount Doryx Medication With Free Shipping

LesOrdiff
LesOrdiff
2020-02-09 20:40

Cialis Comprar Mejor Precio http://abuycialisb.com - Buy Cialis Cialic Best Price 5mg Canada Buy Cialis Prix Kamagra 100

Холбоотой мэдээ

Back to top button