Монгол Улс орос дүрвэгчдийн хоёр дахь давлагаанд бэлэн үү

Төв Азийн улсуудад өрнөж буй үйл явдлын мэдээллийг хүргэдэг centralasia.media цахим хуудаст “Монгол Улс орос дүрвэгчдийн хоёр дахь давлагаанд бэлэн үү” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгджээ.
Мэдээлэлд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд армийнхаа бие бүрэлдэхүүнийг 30 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөө танилцуулсаны дараа ОХУ-аас цэргийн насны эрчүүд гадагшлах үйл явц буюу “давлагаа” дахих нь тодорхой болсон гээд энэхүү давлагаанд цохигдох улсын нэгээр манай улсыг нэр цохжээ. Нийтлэлд В.Путин төлөвлөгөө зарламагц л Монгол Улс дүрвэгсдийн ээлжит давлагаанд бэлтгэж эхэлсэн гэсэн байна.

Эхний “давлагаагаар” Улаанбаатарт ирж оршин сууж буй оросуудын байр суурийг ч аваад амжсан байв. Жишээ нь, 15 настай, Санкт Петербургээс ирсэн Валерия “Аавыг цэрэгт татчих эрсдэлтэй учраас нутаг буцах эсэхээ сайн мэдэхгүй байна” гэжээ.
В.Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа ОХУ-д дүрвэгчдийн эхний “давлагаа” эхэлж, 1.4 сая хүн гадагшилсны тодорхой хувь нь Монгол руу гарсан юм. Одоогоор Монголд 22,000 гаруй орос иргэн байгаа ч хэд нь Монголд үлдэх, хэд нь цааш явахыг таах аргагүй. Ямартай ч Монгол дахь оросуудын үүсгэсэн телеграм сувагт 7638, “Монголд байр, өрөө хөлслүүлнэ” сувагт 1457, “Монголд ажил хийх” сувагт 2562 хүн бүртгэлтэй байгааг нийтлэлд онцлон дурджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгөө аваад ирээд байгаарай
БИТГИЙ ИНГЭЖ ХУДЛАА ЧААЖ БАЙГААЧ ИРВЭЛ ИРНЭ Л БИЗ ЯАДЫН НЭГ ӨРӨӨНДӨӨ ТОМ МЭЭМТЭЙ ОРОС ХҮҮХЭН БАЙРЛУУЛЬЯА БЫСДА ГЭЖ