НИЙГЭМНийгэм мэдээ
“Нас барсан иргэнийг ДОХ-той байсан эсэхийг ШШҮХ тогтооно”
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Халдварт өвчин судлалын төвийн хашаанд нэг иргэн нас барсан хэрэг гарсан байна. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Хүн нас барсан нь үнэн. Хэргийг шалгаж байгаа. Одоогоор урьдчилсан байдлаар хохирогчийн нас барсан шалтгаан тодорхойгүй байна" гэх тайлбарыг өгсөн юм.
Мөн цахим орчинд тус иргэнийг ДОХ-ын халдвар тээгч гэх мэдээлэл тархаад буй. Үүнд тайлбар өгсөн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Нас барсан иргэнийг ДОХ-той хэмээн мэдээлж болохгүй. Гаднаас нь хараад мэдэх аргагүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс эцсийн дүгнэлт гарсны дараа тодорхой болно" гэх тайлбарыг өгсөн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За яахав дээ ардчилсан нийгэмд үхэх эрх чөлөөгөө л эдлээ биз дээ. Ямар ч төрлийн эрх чөлөөтэй эдлэх боломж олгосон ардчилсан нам, ардчил##д их баярл##аа.
Чи тэгээд үхэх эрх чөлөөгөө эдлээч.