Хөлбөмбөгт “Цагаан хуудас”-ыг тоглогчийн ямар үйлдэлд өргөх вэ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо тоглогчид “Цагаан хуудас” өргөх эрхийг шүүгч нарт олгосон билээ. Энэхүү цагаан хуудасны хамгийн эхнийх нь Португалын эмэгтэйчүүдийн лигийн “Бенфика”-“Спортинг” багийн тоглолтын үеэр өргөгдсөн байна. Талбай дээр тоглогч гэмтэж унахад хоёр багаас эмнэлгийн бүрэлдэхүүн нь зэрэг гарч ирэн тусламж үзүүлсэн юм байна. Шүүгч энэ үйлдлийг нь үнэлээд хоёр багт цагаан хуудас харуулжээ.
-“Цагаан хуудас”-ыг ямар тоглогчид харуулах вэ-
“Цагаан хуудас”-ыг Олон улсын хөлбөмбөгийн холбоо тамирчдын цэвэр, шударга үйлдлийг урамшуулах, талбайд ёс суртахууны үнэ цэнийг өргөх зорилгоор бий болгосон юм. Одоогоор ганц л ширхэг өргөгдөөд байгаа тул ОУХХ төсөөлсөн үр дүндээ хүрэх эсэхийг хэлэхэд хэцүү. Цаашдаа том хэмжээний тоглолтуудад хэрэглэгдээд ирэхээр хариу үйлдэл нь мэдрэгдэх биз.
Цагаан хуудсыг ОУХХ анх санаачлахдаа шийтгэлээр ашиглана гэж төлөвлөж байв. Тодруулбал, ЕХХ-ны ерөнхийлөгч Мишель Платини 2015 онд цагаан хуудсыг ноцтой биш хориотой үйлдлийн төлөө 10 минутын хугацаатай тоглолтоос гаргах саналтайгаар анх оруулж ирж байсан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.