Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хэргийг "сугалсан"-аа УЕПГ үгүйсгэлээ

АТГ Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотойгоор 87 хүнийг яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулсан билээ. Тухайн тогтоолд одоогийн парламентаас УИХ-ын дөрвөн гишүүн багтсан байдаг.
- Г.Амартүвшин
- Х.Ганхуяг
- Ё.Баатарбилэг
- Н.Алтанхуяг
Тэгвэл өнөөдөр /2023.01.24/ зарим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Прокурорын байгууллага Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг хоёрын хэрэг шүүхэд шилжүүлж, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хэргийг сугалаад дараад үлдсэн тухай мэдээлэл цацагдсан юм.
Харин Улсын ерөнхий прокурорын газрын олон нийттэй харилцах албанаас эл мэдээллийг үгүйсгэсэн байна.
Тус байгууллагын зүгээс “Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг хоёрын хэрэг шүүхэд шилжиж, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хэрэг прокурорт үлджээ” гэсэн мэдээ нь ташаа мэдээлэл болно" хэмээсэн байна.
Өнгөрсөн хавар дээрх дөрвөн гишүүний нэр яригдаж, УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн ч, хамгаалаад үлдсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зарим өлөн царайлсан новшийн прокурор гэж бас байна
Нэг оймсны эзэний ах дүү нартайгаа их хэмжээний зээл авсан мэдээлэл байсаншитээ тэр яачыв
Yaliin uguud shorond ni yavuulaarai tegeed
Г. Амартүвшин гишүүн энэ асууд##д оролцоо багатай байх. Турайн үед ХБ-ны гүйцэтгэх захир## байсан гэсэн. ХБ-тай хобоотой зээл болгоны үед байсан үе үеийн захир##уудыг ш##гаж байгаа шүү дээ.