Гадаад мэдээДЭЛХИЙ
Аргентин, Бразил нэгдмэл мөнгөн тэмдэгттэй болно

Аргентин, Бразил улсууд нэгдмэл мөнгөн тэмдэгттэй болох бэлтгэл ажил эхлүүлснээ хамтарсан мэдэгдэл хийн зарлажээ. Үүгээр зогссонгүй, энэ санаачилгад нэгдэхийг тивийнхээ бусад улсад уриалсан байна.
Хоёр улсаас дээрх асуудлаар байгуулсан ажлын хэсэг ирэх долоо хоногт Буэнос Айрес хотноо хуралдана. Тивийн бусад улсуудад энэ хуралд оролцох эрх нь нээлттэй гэнэ.
Яваандаа тивийг хамрах амбийцтай нэгдмэл мөнгөн тэмдэгт гаргах санаа Аргентин, Бразил хоёр улсын хооронд олон жил яригдаж байсан юм. Сэргэсэн гол шалтгаан нь Лула да Сильва юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Dollariin kolpncholoos s
Latun oronuud garah zam neegdej ee