Ж.Ганбаатар сайд дүүргийнхнээ өөд нь татаж эхлэв

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын даргаар өөрийн найзаа томилж, ашиг сонирхлын зөрчил гаргасан гэдэг мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна.
Мэдээллийн дагуу тодруулж үзэхэд, энэ сарын 12-ны өдөр тус төвийн дарга О.Даваасамбууг Д.Мөнхбаатараар сольсон томилгоо хийсэн нь үнэн ажээ. Геологийн төв лаборатори ТӨҮГ энэ талаар "Манай удирдлага солигдсон нь үнэн. Ном ёсных нь сонгон шалгаруулалтын дагуу томилогдсон" хэмээсэн юм.
Харин холбогдох зарим эх сурвалжууд түүнийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар шууд томилсон хэмээж буй юм. Ийн томилогдсон дарга Геологийн төв лабораторийн мэргэжлийн ажилчдыг хуулийн ор үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, халах тушаал гаргаж, алба, хэлтсийн дарга нараа өөрийн хүнээр орлуулж байгаа эх сурвалжийн мэдээлэл байна.
Д.Мөнхбаатарын хувьд: Баянгол дүүрэгт ИТХ-д нэр дэвшиж сонгогдсон. Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Хэмнэлтийн хуулийн хүрээнд өнгөрөгч оны зургаадугаар сард эл албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга. Д.Мөнхбаатар нь Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байхаасаа л Ж.Ганбаатарын хамгийн ойрын хүн байсан гэх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингэж л заваарч болохгүй.энэ бол төрийн ажлыг өөрийн хувийн компани болгож буйн тод илрэл. Энэ асууд##д " Төрийн ##баны зөвлөл", ЗГХЭГ онцгой анхаарч таслан зогсоох хэрэгтэй. Ингээд ирэхээр л төр хүчгүй болж, төрийн ажил ц##гар болоод эхэлдэг.
Өөд нь татах гж бчихгү юү өөдөн татах гж дэ.яаж утга зохиол судлана да
Сайн бна.##даагаа засжэ
Сонгон ш##гуураар л орсон байна шдээ юм болгоныг харлуулахаа болиороо.
Ураг садангуудаа татдаг нь улсын минь заншил биддээ
Намайг нэг өөд нь татчих гишүүн байхгүйн байхдаа өөд нь татв## нь зөрүүлээд унагана даа
Намайг татаач ахаа
Хаха. Энэ eguur нээрээ шаахымаа. Манай байгууллагын 1 ч хүнийг ажлаас нь чөлөөлөөгүй л байна. Бу####ар тайван доо.
Ih zasag togsson bhaa. Bolovsroltoi baih
за сүртэй шд, харин ч энд тэнд хүнээ томилоод бдаггүй
Геологийн төв лаб, гелогийн суд##гааны төв хоерыг нийлүүлсэн. Энэ их буруу зүйл орд газар буруу гараар явна гсн үг