Нүүрсний хулгайУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дэд сайд Л.Халтарыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулахаар ханджээ

Төмөр замын ачаа тээврийн хулгайн асуудлыг ил болгохоор иргэн Ж.Энхбат АТГ-д гомдол гаргажээ.

Тэрбээр АТГ-д гомдол гаргах шалтгаан нь "Нэгдүгээрт, хуулийн байгууллагад шалгагдах ёстой жинхэнэ хүмүүс нь шалгагдахгүй байна.

Хоёрдугаарт, манай улсад бүртгэлтэй нүүрс, жонш, төмрийн хүдэр гэх мэт ачаа тээвэрлэдэг 1300 компани бий. Үүнээс 20 гаруй нь хувьдаа вагонтой болохоор төмөр замынхныг дарамталдаг. Ачаа тээврийн хуваарийг гаргахдаа хувьдаа вагонтой компаниудыг сард хоёр удаа ачаа тээвэрлэх зохицуулалтыг хийдэг.

22.10-т заасан нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй зэрэг гэмт хэргийн шинж агуулагдаж байгаа гэж үзэж байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг мэдээлэх эрхийнхээ дагуу Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан одоо Дэд сайд Л.Халтарын гэр бүлийн хүн болох Ц.Ганзул нарт гомдол гаргаж авлига, албан тушаалын хэргээр шалгуулахаар өгч байна.

Түүнчлэн Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Баярхүүг хуулийн хоёр зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Түүнийг төмөр замын мафитай холбоотой хэмээн иргэний хувьд хардаж байна. 7.4 тэрбумд нэр холбогдсон С.Батдөлийн гар хөл болсон хүмүүсийг шалгуулах хүсэлтэй байгаа. Монгол Улсад учруулсан хохирлыг нь төлүүлж, баривчлах ёстой" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-25 07:48

Х##тарыг ороолдоод юу ч гарахгүй дээ. Бямбацогт болон дарваан Цогоо нар юундаа айдаг байна аа

Холбоотой мэдээ

Back to top button