Нийгэм мэдээ
Групп чатад хүүхдүүдийг нэмж, садар самуунд уруу татсан этгээдэд ял оноожээ

Сүүлийн үед бага насны хүүхдийг цахим орчныг ашиглан биеэ үнэлүүлэх, садар самуунд уруу татах гэмт хэргүүд үйлдэгдсээр байна.
Тухайлбал, иргэн Э нь фэйсбүүкийн хуурамч хаягуудыг ашиглан “ХҮҮХДҮҮД” нэртэй нууц групп чат 2022 оны 02 дугаар сард шинээр нээж тус групп чатанд бага, өсвөр насны хүүхдүүдийн садар самуун агууламж бүхий дүрс, бичлэгийг байршуулж, хадгалсан.
Улмаар “ХҮҮХДҮҮД” нэртэй групп чатанд төлбөртэйгээр иргэдийг оруулж бага, өсвөр насны хүүхдүүдийн садар самуун агууламж бүхий дүрс, бичлэгийг үзүүлсэн хэргийг үйлджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр 2 жилийн хорих ял оногдуулсан байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.