Гадаад мэдээДЭЛХИЙ
Крис Хипкинс Шинэ Зеландын 41 дэх Ерөнхий сайд боллоо

Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам Крис Хипкинсийг Ерөнхий сайдаар ажиллуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр өчигдөр тангаргаа өргөж, ажилдаа оржээ. Крис Хипкинс улсынхаа 41 дэхь Ерөнхий сайд болсон байна.
Түүний бүрдүүлэх танхимын гол зорилго нь цар тахлын сөрөг үр дагаврыг арилгах явдал байх болно игэж хвлэлүүд бичиж байна. Толдруулбал, эдийн засгаа сэргээх, инфляцийг бууруулах ажлыг юун түрүүнд хийх гэнэ.
Крис Хипкинс нь 2008 онд Парламентын гишүүнээр сонгогдож, 2020-2022 онд ковид19 цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байв.
44 настай тэрбээр өмнөх Ерөнхий сайд Жасинда Ардерны танхимд Цагдаа, боловсрол, төрийн үйлчилгээ хариуцсан сайдаар ажиллаж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.