СПОРТ

U-22 Азийн АШТ: Монголын таван боксчин алтан медалийн төлөө тулалдана

Тайландад болж буй 22 хүртэлх насны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай тамирчдаас таван тамирчин алтан медалийн төлөө тулалдахаар боллоо.

Хагас шигшээ шатанд манай эмэгтэйчүүдээс 57 кгд Б.Золжаргал Балбын, 60 кг-ын жинд Г.Бадмаараг Казахстаны тамирчныг илт давуу, 63 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ Вьетнамын тамирчинг хоёрдугаар үед хүнд цохилтоор ялж аваргын төлөө гарч ирсэн бол эрчүүдээс 54, 57, 63.5 кг-ын жинд Д.Ганболд, Г.Лундаа, О.Тулга нар мөнгөн медалийн төлөө тулалдаж, О.Тулга Казахстаныг ялсан юм.

Хагас шигшээгийн статистик

–Оролцогч: 149

–Эмэгтэй: 54

–Эрэгтэй: 95

–Оролцсон улс: 20

– Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй очсон улс: Казахстан 25 боксчинтой

—Хамгийн цомхон бүрэлдэхүүн: Лаос, Шри-Ланка нэг боксчинтой

Шигшээ тоглолтод хамгийн олон тамирчин шалгаруулсан улс:

– Узбекистан: 18 тамирчин

– Казахстан: 8 тамирчин

– Таиланд: 7 тамирчин

– Монгол: 5 тамирчин

– БНХАУ: 4 тамирчин

– Филиппин: 2 тамирчин

-Камбож, Индонези, Балба, Вьетнам: 1 тамирчин

Эмэгтэйчүүдийн тэмцээн

– Узбекистан: 8 тамирчин

– Монгол, Таиланд: 4 тамирчин

– БНХАУ, Казахстан: 2 тамирчин

- Балба, Вьетнам: 1 тамирчин

Эрэгтэйчүүдийн тэмцээн

– Узбекистан: 10 тамирчин

– Казахстан: 6 тамирчин

– Таиланд: 3 тамирчин

– БНХАУ, Филиппин: 2 тамирчин

- Камбож, Индонези, Монгол: 1 тамирчин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-25 09:48

Амжилт2

Холбоотой мэдээ

Back to top button