Нийгэм мэдээ
Энэ долоо хоногийн сүүлээр хүйтний эрч суларна

Сүүлийн таван жилд тохиолдоогүй хүйтэн өдрүүд -40 хэмийг даван үргэлжиллээ. Өнөөдрийн хувьд өдөртөө -15 хэм, шөнөдөө -28 хэмийн хүйтэн байгаа нь харьцангуй жавартайд тооцогдох юм.
Тэгвэл ЦУОШГ-аас танилцуулсан цаг агаарын долоон хоногийн урьдчилсан мэдээнд, энэ долоо хоногийн сүүлээр хүйтний эрч суларна гэж дурдсан байна.
Агаарын хэмийн тоон утгуудыг харвал пүрэв, баасан гарагт шөнөдөө дунджаар -25 хэм, өдөртөө -15 хэм байхаар байна. Харин бямба гарагаас эхлэн өдөртөө нэг оронтой утга руу, шөнөдөө -20 доторх утга руу буух хандлагатай байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээсэй билээ ёстой машин тэрэг асахгүй хэцүү байна
Тэгээсэй билээ