НИЙГЭМ

Д.Баянмөнх: Хавар цаг хүндэрч өвс тэжээлийн нөөц хүрэхгүй

Манай улсын нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, есөн аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байна. Зөвхөн он гарсаар 68521 толгой мал хорогдсон байгаа аж.

Тэгвэл бид ХХААХҮ-ийн Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнхөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодрууллаа. -Зарим аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байдалд орсон.

-Танай яамнаас нөхцөл байдалтай танилцсан уу?

-Баруун аймгуудын малчидтай уулзсан. Ялангуяа Ховд аймгийн Үенч, Алтай сумуудад их хэмжээний цас орсон. Өнөөдрийн байдлаар зарим малчид нь хөр цаснаар нүүгээд эхэлжээ. 120см хүртэлх цастай байна гэсэн үг. Тухайн гурван сумын малчид бог малаа бэлчээрт гаргахгүй тэжээх нөхцөл байдал үүссэн. Бидэнд үүсэж байгаа хүндхэн нөхцөл байдал нь отроор явж байгаа малчдад хүрэхэд хэцүү байна. Малчид хэдийгээр бэлтгэлээ сайн базаасан ч гэсэн их хэмжээний цастай байгаа учраас ихэнх мал нь тэжээгдэж байна.

-Өвөлжилт хүндэрсэн газруудад дагаад хаваржилт хүндэрнэ шүү дээ. Ямар бэлтгэл ажил хангаж байна?

-Тийм нөхцөл байдал ажиглагдаж байна. Өнгөрсөн жил газрын гарц муу байсан учраас чийг багатай. Цастай байсан газар ч гэсэн эрсдэлтэй. Хавар цаг хүндэрнэ гэдэг нь өвс тэжээлийн дутагдал үүсэх нөхцөл байдалтай үүснэ гэсэн үг. Баян-Өлгий аймгийн зарим сумдад хар зуд болж байна. Сумын аюулгүй нөөцийг энэ нэгдүгээр сарын 15-наас малчдад гаргана.

-Яг нөхцөл байдалд хүндэрсэн малчдад ямар арга хэмжээ авч байна?

-УОК-оос хоёр аймгийн малчдад өвс тэжээлийг 50 хувь хөнгөлөх ажлыг зохион байгуулсан. Мөн хаагдсан зам харгуйг нээх ажлыг УОК-оос хийж байна. Цагаан зуд болж мал бэлчээрлэх боломжгүй болсон учраас яг өвөлжөөн дээрээ л малаа тэжээж байна шүү дээ. Малчдын зүгээс бид 4-5 сар хүртэл тэжээх боломжгүй гэдгээ хэлж байгаа. Тиймээс бид энэ асуудалд анхаарлаа хандуулна. Цаашдаа өвс тэжээл дутагдана. Бидний нөөц ч хүрэлцэхгүй байх. Тиймээс импортын тэжээл оруулж ирэх зохицуулалт хийгдсэн байгаа.

-Тодруулга өгсөнд баярлалаа.


Банканд өртэй, мөнгөгүй малчид ганц уут тэжээлээр бяруугаа сольж байна

Дээрх нийтлэлийг энд дарж уншаарай

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-25 10:25

Хохь нь үхээд дуусна. Хятадаас харамласан, гөлөгнүүд ийн өврөөс гарсан гэдэг даварсан тооноороо газар шаасан, хүний адаг, өмхий м##чид

Зочин
Зочин
2023-01-25 17:17

НАМАРЖИНГАА АРХИ АЙРАГ ЭРГҮҮЛЖ ЭМС ХҮҮХНИЙ ХОЁР ХӨЛИЙГ МӨРӨН ДЭЭРЭЭ ТОХОЖ ТЭНЭГТЭЖ БАЙХААР ӨВС ТООСОО АХИУХАН БЭЛТГЭЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ.ХЭНИЙ ӨМНӨӨС МАЛ МАЛЛААД БАЙГАА ЮМ БЭ? ХОХЬ ЧИНЬ БҮГДИЙГ НЬ ҮХҮҮЛЧИХ АЖИЛГҮЙ АНХИАГҮЙ МАЛНААСАА ДОЛООН ДОР АМЬТАС АМЬ ҮНЭНЧ АМИА Л БОД АЖИЛТАЙ АРЧААТАЙ МАЛЧИД ХАВАР Ч ГЭСЭН ТАРГАН ХОНЬ ТӨХӨӨРӨӨД ШИНЭ ШӨЛ ООЧДОГ ЮМ ШҮҮ ХЭН АЖИЛТАЙ УХААЛАГ БАЙНА ТЭДНИЙ МАЛ ХОРОГДОХГҮЙ АЖИЛ ИХ БАЙНА ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ ӨВС ТЭЖЭЭЛ ТОНИЛ ЦААШАА ӨВС ТЭЖЭЭЛТЭЙ МАНАТАЙ НААНА ЧИНЬ ӨӨРСДӨӨ ОПТООРОО ӨНХРӨХ ГЭЭД БАЙНА НААНА ЧИНЬ НҮҮРСЭЭ ХУЛГАЙЛЖ ХӨГЖЛИЙН БАНКАА ТОНОЧИХООД ОЛОН НИЙТИЙН ШИРҮҮН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛААД БҮГДЭЭРЭЭ ШОРОН ГАЛ ХАМ БОЛОХ ГЭЭД БАЙНА ЯРШИГТАЙ ЮМ ЗҮГЭЭР

Зочин
Зочин
2023-01-25 19:16

М##чидын хохь шдээ байнга үнэгүй хоол хүнс өвс тэжээл урамшуул## зээл авдаг байж

ujimaa
ujimaa
2023-01-26 00:09

naadamiin margaash namar gedgiig medrehgui ih nair naadam hiij uvul n buynt m#laa ingej aldag ym , hun tolgoit m#lnuud!

ujimaa
ujimaa
2023-01-26 00:14

tejeel beldeh tsagt n ingej hutsahgui haana haluurch yvsan ym be? ajliig urichilj tuluvluud hiisen bol , odoo ingej huuramch dur esgehgui l bsndaa!

Холбоотой мэдээ

Back to top button