Нийгмийн

“Сайдын хүүхэд байна” гэж танхайрсан залууд 30 хоног баривчлах шийтгэл оноов

Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн арваннэгдүгээр сард нэгэн орон сууцын хороолол дунд “Мерседес бенз” загварын автомашин хөлөглөсөн согтуу залуус танхайрч, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бичлэг цацагдсан билээ. Уг бичлэгийн дагуу цагдаагийнхан зөрчлийн хэрэг нээн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлжээ. 

Уг явдал 2022 оны есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь “Инэл зайсан” хотхоны доторх замд болсон байж. “Мерседес бенз” загварын 76-67 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Дэлгэрбат тухайн үед жолоодох эрхгүй атлаа согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл хөлөглөж “Лексус-250”, “Приус-20” автомашин мөргөж зам тээврийн осол гаргаад зогсохгүй дээрх орон сууцын хотхон дунд танхайрч, бие засаж, иргэд рүү салаавч гаргаж байсан аж.

Уг бичлэг одоо ч олон нийтийн сүлжээнд бий бөгөөд элзөрчлийн хэргийг ХанУул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нд хэлэлцэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар Х.Дэлгэрбатад 30 хоног баривчлах шийтгэл оноожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-25 16:42

Яасан ч удаан ш##гадаг юм бэ. Иймэрхүү илэохий хэргийг маү хурдан шийдэж байх хэрэгтэй шүү дээ.

Зочин
Зочин
2023-01-25 17:10

ИЙМЭРХҮҮ МУУСАЙН СЭТГЭЦИЙН ГАЖИГТАЙ МАЛНУУДЫГ АРАЙ ХӨНГӨН ШИЙТГЭЖЭЭ ЭРҮҮЛДЭЭ ГАЛЗУУ ШАХУУ БАЙДАГ ҮХЭРНҮҮД АРХИ УУХААРАА БҮҮР АЙМШГИЙН БОЛДОГ ШҮҮ ЯЛ НЬ ХӨНГӨДЖЭЭ ЛАЛАРЫГ НЭГ ХУДАГТ ГУРВАН САР ХУЛГАЙЧ НАРЫН ДУНД АЛИНГИЙ НЬ АЛДУУЛААД ҮЛДСЭН ХУГАЦААНД НЬ ТООСГОНЫ ШОРОНД ХИЙЧИХГҮЙ ДЭНЖИЙН МЯНГЫН БАЙНГЫН ЗОЧИД Ч ЗЭВҮҮН ХУЛГАЙЧУУД БАЙГАА ДАА

Д Баярсайхан
Д Баярсайхан
2023-01-26 17:56

Зөв,танхай нөхдөө хүмүүжүүл! баярл##аа...

Munkhjargal
Munkhjargal
2023-01-26 19:59

Bid byryy Ergelt ryy orj bolohgyi!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button