Монголбанкныханд өгсөн УИХ-ын даргын сануулга

Намрын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудаараа УИХ-ын дарга орж, гарч явна. Өчигдөр /2023.01.25/ гэхэд л тэрбээр Монголбанкаар орж, сануулга өгчээ.
Тодруулбал, Монгол банкны удирдлагын багт ажилладаг хүмүүс ББСБ-тай. Үүгээр дамжуулж мөнгө хүүлдэг гэсэн шүүмжлэл тасрахаа болилоо. Энэ асуудлыг уг нь Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгчид хэлээд цэгцэлсэн гэж ойлгосон. Хаврын чуулганаар ББСБ-ын тухай хууль хэлэлцэнэ. Хэрэв ББСБ-тай хүмүүс байвал нэг бол бизнесээ хөө, эсвэл ажлаа хий гэсэн шаардлага тавина" хэмээн санууллаа.
Мөн тэрбээр, Монголбанк энэ оны эдийн засгийн гол төсөөллүүдээ яаралтай шинэчилж танилцуулах, бодлогын зорилтоо экспортыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх замаар иргэдийн бухимдлын үндэс болоод байгаа үнийн өсөлтийг хязгаарлах шаардлагатай. Цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих арван их наядын хөтөлбөрт туссан ажлын байрыг хадгалж, экспортыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн зарцуулалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zass. neeh urd ni meddeggui baisan um shig. zugeer l populist alham